Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн кристалл бүтэц ба соронзон шинж чанар

Authors

  • Ням-Очир Л Физикийн тэнхим
  • Дашжаргал Ч
  • Сангаа Д ФТХ
  • Фуесс Х

DOI:

https://doi.org/10.22353/physics.v16i355.293

Abstract

Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн поликристаллыг хатуу биеийн урвалын аргаар, 800°C температурт гаргаж аван кристалл бүтцийг рентген дифракцын аргаар тодорхойлж, бүтцийн параметрүүдийг Ритвельдийн аргаар тооцоолов. LiFe(WO4)2 кристаллын эгэл тор нь моноклин сингоний C 2/c симметрийн огторгуйн групптэй, торын параметрүүд нь a= 9.2708(7)Å, b= 11.4002(1)Å, c= 4.8959(4)Å, β= 90.5096(4)° болохыг тодорхойлов.Уг давхар вольфрамит LiFe(WO4 )2-ийн соронзон шинж чанарыг температураас хамааруулан судлах хэмжилтийг SQUID төхөөрөмжинд гүйцэтгэн нам температурт антиферросоронзон шинж чанартай болж байгааг тогтоож Кюрийн
температур θ=-26 К, парасоронзон моментийн хэмжээ 4.1μB утгатай байгааг тогтоов. Нам температурт гүйцэтгэсэн нейтроны дифракцын спектрт антиферросоронзон фазад харгалзах Брэггийн пикүүд үүсч байгааг бүртгэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Л, Н.-О., Ч, Д., Д, С., & Х, Ф. (2022). Давхар вольфрамит LiFe(WO4)2-ийн кристалл бүтэц ба соронзон шинж чанар. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 16(355), 55–59. https://doi.org/10.22353/physics.v16i355.293

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2