Даралтын нөлөөнд чулуулаг дээжний кристалл бүтцэд үүсэх үлдэгдэл хэв гажилт болон текстур бүтцийг нисэлтийн хугацааны нейтрон дифракцын аргаар судалсан үр дүн
DOI:
https://doi.org/10.22353/physics.v32i553.578Keywords:
метаторфик, нисэлтийн хугацааны нейтрон, дифракц, текстур анализ, хэв гажилт, Ритвелд анализAbstract
Газрын гүний байгууламжийн эргэн тойронд үүсч буй механик хүч, температур зэрэг байгалын хүчин зүйлсийн нөлөөнд орж, кристалл бүтцийн эгэл тордоо эвдрэл, хэв гажилт үүссэн поликристалл метаморф хувьрал бүхий чулуулаг дээжний бүтцийн текстур шинж чанар болон хэв гажилтын судалгааг нисэлтийн хугацааны (TOF) нейтрон дифракцын аргаар судалсан болно. Туршилтыг ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн ИБР-2М импульст нейтроны үүсгүүрийн 7–р сувагт байрлах SKATEPSILON нейтрон дифрактометрүүд болон тэдгээрийн дагалдах нэмэлт төхөөрөмжүүдийг ашиглан гүйцэтгэв. Эгэл торын хэв гажилтыг тодорхойлохын тулд нэг тэнхлэгийн дагуу 53 МРа хүртэл даралтын нөлөөлөл үүсгэн тухайн даралтын чиглэлийн дагуу 10 мм–ийн алхамтайгаар шилжүүлэн хэмжсэн хэмжилтийн үр дүнд поликристалл дээжний хамгийн өндөр хэв гажилтанд орж буй кварц фазын үлдэгдэл хэв гажилт нь суналтын мужид хамгийн багадаа -1.6 ∙ 10-3 ба түүнд перпендикуляр чиглэл дэх шахалтын мужид хамгийн ихдээ 1.2 ∙ 10-3 байгааг тодорхойлов.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.