Өндөр температурын хийн реакторын голомт дахь шатан шингээгч материалын хэлбэрийн нөлөө
DOI:
https://doi.org/10.22353/physics.v31i536.352Abstract
Энэ ажилд 20%-ийн баяжуулалттай ураны исэл (UO2) бүхий TRISO түлштэй, 100 МВт-ийн дулааны чадалтай, 850оС температурт ажиллах, төвдөө ойлгогчтой, өндөр температурын хийн реакторын голомтод адил эзлэхүүнтэй эсвэл адил гадаргуун талбайтай бөөрөнхий болон цилиндр хэлбэртэй шатан шингээгч материал (ШШМ) бүхий бөмбөлөг бөөмсийг нэмж оруулан голомтын нейтроник шинж чанарт нөлөөлөх нөлөөг судлав. Уг тооцоололд Японы Атомын Энергийн Агентлагийн хөгжүүлсэн Монте Карло аргаар тооцоолдог MVP/GMVP:2.0 комьпютерийн кодыг, JENDL-4.0 цөмийн өгөгдлийн сангийн хамт ашиглав. Тооцооллын үр дүнгээс харвал, цилиндр хэлбэртэй ШШМ-ын бөөмс агуулсан голомтын тохиолдолд нейтроник үзүүлэлтүүд илт сайжирсан ба реактор ажиллаж эхлэх үеийн илүүдэл реактивитиг илүү сайн дарж, ажиллах хугацаа уртасч, түлшийг илүү үр дүнтэй шатааж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.