Өндөр температурын хийн реакторын голомт дахь шатан шингээгч материалын хэлбэрийн нөлөө

Authors

  • Жамъянсүрэн Т Цөмийн физикийн судалгааны төв, Монгол улсын их сургууль
  • Одмаа С Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Монгол улсын их сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.352

Abstract

Энэ ажилд 20%-ийн баяжуулалттай ураны исэл (UO2) бүхий TRISO түлштэй, 100 МВт-ийн дулааны чадалтай, 850оС температурт ажиллах, төвдөө ойлгогчтой, өндөр температурын хийн реакторын голомтод адил эзлэхүүнтэй эсвэл адил гадаргуун талбайтай бөөрөнхий болон цилиндр хэлбэртэй шатан шингээгч материал (ШШМ) бүхий бөмбөлөг бөөмсийг нэмж оруулан голомтын нейтроник шинж чанарт нөлөөлөх нөлөөг судлав. Уг тооцоололд Японы Атомын Энергийн Агентлагийн хөгжүүлсэн Монте Карло аргаар тооцоолдог MVP/GMVP:2.0 комьпютерийн кодыг, JENDL-4.0 цөмийн өгөгдлийн сангийн хамт ашиглав. Тооцооллын үр дүнгээс харвал, цилиндр хэлбэртэй ШШМ-ын бөөмс агуулсан голомтын тохиолдолд нейтроник үзүүлэлтүүд илт сайжирсан ба реактор ажиллаж эхлэх үеийн илүүдэл реактивитиг илүү сайн дарж, ажиллах хугацаа уртасч, түлшийг илүү үр дүнтэй шатааж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Т, Ж., & С, О. (2022). Өндөр температурын хийн реакторын голомт дахь шатан шингээгч материалын хэлбэрийн нөлөө. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 77–83. https://doi.org/10.22353/physics.v31i536.352

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2