Цөмийн өгөгдлийн JENDL-3.3 болон JENDL-4.0 санг ашигласан үр дүнгийн харьцуулалт
DOI:
https://doi.org/10.22353/physics.v26i490.516Abstract
Судалгааны ажлаар Дорнод аймагт байрлах Улааны полиметаллын ордын цөөн дээжид нейтрон идэвхжлийн болон рентгенфлуоресценцийн шинжилгээгээр үндсэн элементээс гадна ховор шорооны, мөн үнэт металл тодорхойлох зорилго тавин ажиллав. Нейтрон идэвхжлийн шинжилгээний туршилт хэмжилтийг ОХУ-д байрлах ЦШНИ-ийн Цөмийн урвалын лабораторийн электроны хурдасгуур МТ-25 микротрон, гамма спектрометрийн системийг ашиглан хийсэн ба рентенфлуоресценцийн шинжилгээг МУИС-ийн ЦФСТ - ийн рентген спектрометр дээр хийж гүйцэтгэв. Хэмжилтээр полиметаллын хүдрийн дээжид үндсэн элементээс гадна Sc, Y, La, Ce, Eu, Nd зэрэг ховор шорооны элемент, алт 0.05 - 1 ppm, уран 200 - 500 ppm, тори 10 - 90 ppm агуулгатай гарсан нь сонирхол татахуйц үр дүн юм. Судалгааг цааш үргэлжлүүлэн шинжилгээний бусад аргаар элементийн агуулгыг нарийвчлан тогтоох, бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх боломжтой харагдав. Энэхүү судалгааны ажлыг "Цөмийн цацрагийн хэрэглээ" сэдэвт ажлын хүрээнд хийж гүйцэтгэв.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.