МУБИС-ийн физикийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн бүтцийн судалгаа

Authors

  • Батболд Х МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхим
  • Пүрэвдорж Д МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхим
  • Мөнхболд М МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.334

Keywords:

Мэдлэгийн бүтэц, мэдлэгийн муж, мэдлэгийн гарал үүсэл

Abstract

Бэлтгэгдэн гарч буй багшийн мэдлэгийн бүтэц, мэдлэгийн гарал үүслийг багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинжлэх замаар тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь сургалтын хөтөлбөрийн сул талыг илрүүлэх, хөтөлбөрөөр суралцагчдын чанарыг сайжруулах цаашлаад гарааны багшид дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай чухал мэдээлэл өгөх юм. Энэхүү судалгааны ажлаар бид МУБИС-ийн физикийн багш бэлтгэх хөтөлбөрийг олон улсад ЕБС-ийн байгалийн ухааны сургалтаараа тэргүүлэгч Өмнөд Солонгос, Финляндын физикийн багш бэлтгэх хөтөлбөрүүдтэй харьцуулан сургалтын багц цаг, хөтөлбөрөөр эзэмшүүлж буй мэдлэгийн бүтцийн ижил төстэй болон ялгаатай байдлыг тодорхойлов. Хэдийгээр харьцуулахаар сонгож авсан орнууд нь манай улсаас эдийн засгийн хувьд хүчирхэг боловч Финлянд нь хүн амын хувьд ойролцоо, Солонгос нь манай улстай нэгэн тивд оршдог дорнын соёлтой бөгөөд XX зууны сүүлийн 30 жилд үсрэнгүй хөгжсөн улс юм. Мөн эдгээр улсууд нь суралцагчдын олон улсын үнэлгээний хөтөлбөр (PISA)-ийн
үнэлгээгээр дэлхийд эхний таван байранд тогтмол байдаг нь харьцуулсан судалгаанд сонгох үндсэн шалтгаан болсон юм. Физикийн багш мэргэжилтний мэдлэгийг сурган хүмүүжүүлэх мэдлэг (СХМ), физикийн шинжлэх ухааны мэдлэг (ФМ), физикийн шинжлэх ухааныг заах мэдлэг (ФЗМ) гэсэн гурван мужид ангилж болох ба бид энд сурган хүмүүжүүлэх мэдлэг (СХМ) ба физикийн шинжлэх ухааныг заах мэдлэг (ФЗМ)-ийг онцолж байна. Судалгаагаар Монгол, Өмнөд Солонгос, Финляндын физикийн багш бэлтгэх хөтөлбөрүүдэд мэдлэгийн мужууд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь үндэсний боловсролын соёлын ялгааг харуулж байна. Мөн манай орны хувьд физикийн боловсролын судалгааны ажлыг практик туршлагатай хослуулах, судалгаанд суурилсан сургалтыг чанаржуулах шаардлага байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Х, Б., Д, П., & М, М. (2022). МУБИС-ийн физикийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн бүтцийн судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 37–45. https://doi.org/10.22353/physics.v31i536.334

Issue

Section

Research article