Физикийн шинжлэх ухааны нэгдмэл чадварыг судласан зарим үр дүн

Authors

  • Гантуяа Б МУБИС, МБУС-Физикийн тэнхим
  • Батболд Х МУБИС, МБУС-Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.354

Keywords:

Ерөнхий суурь чадварууд (ЕСЧ), Шинжлэх ухааны нэгдмэл чадварууд (ШНЧ), үнэлгээний шалгуур

Abstract

Бид физикийн багш бэлтгэх сургалтанд хамрагдаж буй оюутнуудын ерөнхий физикийн хичээлийн хүрээнд оюутны мэдлэг чадварын хамаарлыг үйлийн судалгааны арга зүйг ашиглан судлав. Энд шинжлэх ухааны суурь чадварууд болон шинжлэх
ухааны нэгдмэл чадваруудыг авч үзсэн. Судалгаанд МУБИС-ийн Физикийн багшийн 1-р ангийн 81 оюутны Элементар физик, Механикийн лаборатори хичээлийн лабораторийн ажил болон даалгаварын гүйцэтгэлд чанарын болон тоон анализ хийж үр дүнг нэгтгэсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд суралцагчдын шинжлэх ухааны нэгдмэл чадварууд нь зарим суурь чадваруудтай хүчтэй хамааралтай байна. Мөн шинжлэх ухааны нэгдмэл чадварууд нь суралцагчдын гүйцэтгэлд харилцан адилгүй нөлөөлж байна. Иймд цаашид хичээлийн арга зүй болон үнэлгээний шалгууруудад шинжлэх ухааны нэгдмэл болон суурь чадваруудыг харгалзан тооцох шаардлагатай юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, Г., & Х, Б. (2022). Физикийн шинжлэх ухааны нэгдмэл чадварыг судласан зарим үр дүн. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 89–93. https://doi.org/10.22353/physics.v31i536.354

Issue

Section

Research article