Рентген цацраг, хэт ягаан туяагаар бактерийн ургалт идэвхгүйжүүлсэн дүн
DOI:
https://doi.org/10.22353/physics.v31i536.323Keywords:
бактерийг идэвхгүйжүүлэх, E-coli, рентген цацраг, хэт ягаан туяа шарлагын тунAbstract
Энэхүү судалгаанд RS1800 Q4 рентген шарах төхөөрөмжийн ажлын горимыг тогтоохыг зорилоо. Үүний тулд рентген шарах төхөөрөмжөөс гадна үр дүнг харьцуулах зорилгоор LF-104.S хэт ягаан туяаны үүсгүүр ашиглан ийм төрлийн судалгаанд түгээмэл хэрэглэдэг E. coli бактерийн ургалтыг идэвхгүйжүүлэв. Цацрагийн үүсгүүрүүдийн шарлагын тунг хэмжих, горим тогтоох, эмгэг төрүүлэгч бактерийн өсгөврийг ионжуулагч цацрагаар шарж, идэвхгүйжүүлэх тунг тодорхойлох, цацрагаар шарсны дараа эмгэг төрүүлэгч бактерийн метаболизмын идэвхийг шалгах, үр дүнд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах зорилтуудыг тавин ажиллалаа. Судалгааны үр дүнд RS1800 Q4 рентген шарах төхөөрөмжийн хувьд шарлагын тунгийн чадал 43.5 ± 1.2 Гр/мин (60 мм), LF-104.S хэт ягаан туяаны үүсгүүрийн хувьд шарлагын тунг 0.76 ± 0.04 мЖ/см2 (95 мм) болохыг тодорхойлов. Мөн E. coli BL-21 бактерийн тоог 10% хүртэл бууруулах рентген цацрагийн тун 128 ±11 Гр, хэт ягаан туяаны тун 3.7 ± 0.12 мЖ/см2 байв. E. coli BL-21 бактерийн хувьд рентген цацрагаар үйлчилсний дараа метаболизмын идэвхийг Аламар цэнхэр тестээр чанарын анализ хийхэд эерэг дүн үзүүлснээр цаашид энэ арга зүйгээр бактери идэвхгүйжүүлэх бүрэн боломжтой болохыг харуулав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.