Рентген цацраг, хэт ягаан туяагаар бактерийн ургалт идэвхгүйжүүлсэн дүн

Authors

  • Лхам Б Мал эмнэлгийн хүрээлэн
  • Амартайван Ц Физикийн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их сургууль
  • Энхтуяа Ж Мал эмнэлгийн хүрээлэн
  • Батболд Ц Мал эмнэлгийн хүрээлэн
  • Энхцэцэг Н Мал эмнэлгийн хүрээлэн
  • Батбаатар В Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.323

Keywords:

бактерийг идэвхгүйжүүлэх, E-coli, рентген цацраг, хэт ягаан туяа шарлагын тун

Abstract

Энэхүү судалгаанд RS1800 Q4 рентген шарах төхөөрөмжийн ажлын горимыг тогтоохыг зорилоо. Үүний тулд рентген шарах төхөөрөмжөөс гадна үр дүнг харьцуулах зорилгоор LF-104.S хэт ягаан туяаны үүсгүүр ашиглан ийм төрлийн судалгаанд түгээмэл хэрэглэдэг E. coli бактерийн ургалтыг идэвхгүйжүүлэв. Цацрагийн үүсгүүрүүдийн шарлагын тунг хэмжих, горим тогтоох, эмгэг төрүүлэгч бактерийн өсгөврийг ионжуулагч цацрагаар шарж, идэвхгүйжүүлэх тунг тодорхойлох, цацрагаар шарсны дараа эмгэг төрүүлэгч бактерийн метаболизмын идэвхийг шалгах, үр дүнд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах зорилтуудыг тавин ажиллалаа. Судалгааны үр дүнд RS1800 Q4 рентген шарах төхөөрөмжийн хувьд шарлагын тунгийн чадал 43.5 ± 1.2 Гр/мин (60 мм), LF-104.S хэт ягаан туяаны үүсгүүрийн хувьд шарлагын тунг 0.76 ± 0.04 мЖ/см2 (95 мм) болохыг тодорхойлов. Мөн E. coli BL-21 бактерийн тоог 10% хүртэл бууруулах рентген цацрагийн тун 128 ±11 Гр, хэт ягаан туяаны тун 3.7 ± 0.12 мЖ/см2 байв. E. coli BL-21 бактерийн хувьд рентген цацрагаар үйлчилсний дараа метаболизмын идэвхийг Аламар цэнхэр тестээр чанарын анализ хийхэд эерэг дүн үзүүлснээр цаашид энэ арга зүйгээр бактери идэвхгүйжүүлэх бүрэн боломжтой болохыг харуулав.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, Л., Ц, А., Ж, Э., Ц, Б., Н, Э., & В, Б. (2022). Рентген цацраг, хэт ягаан туяагаар бактерийн ургалт идэвхгүйжүүлсэн дүн. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 10–14. https://doi.org/10.22353/physics.v31i536.323

Issue

Section

Research article