Бүрэн ойлтын рентген флуоресценцийн спектрометрийг ашиглан Kα шугамын хэмжилтийн алдааг үнэлэх нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v25i478.234Keywords:
Рентген флуоресценцийн шинжилгээний (РФА) арга, Бүрэн ойлтын рентген флуоресценцийн спектрометр, хэмжилтийн эргэлзээ, нарийвчлалAbstract
Бид энэ ажлаар Цөмийн Физикийн Судалгааны төвд 1995 онд суурилагдсан бүрэн ойлтын рентген флуоресценцийн (БОРФ) спектрометрийн хэмжилтийн алдааг характеристик Kα шугамын хувьд үнэллээ. Туршилтын явцад дээж бэлтгэх, хэмжих, спектр боловсруулахад гарч болох алдааг үнэлж хэмжилтийн нийт алдааг тооцоолов. Спектр боловсруулалтын алдааг багасгахын тулд шинээр Kα шугамын мэдрэх чадварын тохируулгын муруйг Ca, Ti, V, Mn, Cu, Zn, Ge, Sr зэрэг элементүүдийн стандарт уусмал ашиглан байгуулав. Хэмжилтийн нийт алдаа ойролцоогоор 8% байгаа нь ихэвчлэн гэж тодорхойлсон.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.