ЛУЙСВИЛЬ ХАЛУУН ЦЭГИЙН МААНЬТЫН ПЛЮМЫН ӨРГӨРӨГИЙН ДАГУУХ ХЯЗГААРЛАГДМАЛ ШИЛЖИЛТ
Keywords:
палеомагнетизм, тектоник, вулканологиAbstract
Халуун цэг нь гүний мааньтын халуун бодисын дээш өгсөх плюмын дээд хэсэгт хэлбэрждэг ба түүний дээгүүр тектоникийн плит нүүхэд далайн цуваа галт уулс үүсдэг. Эдгээр цуваа галт уулс нь дэлхийн гүний үйл ажиллагааг сайн хадгалж үлдсэн байдаг ба бидэнд эртний мааньтын плюмын шилжилт хөдөлгөөнийг судлах боломжийг олгодог. Мааньтын конвекцын хүчний нөлөөгөөр плюм нь өөрийн өгсөх босоо чиглэлийн траектороосоо гаждаг байна. Үүнийг мааньтын салхи буюу үлэмж цар хүрээтэй явагддаг хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн гэж үзсээр ирсэн ба ойролцоогоор 50-аас 80 сая жилийн өмнө Номхон далайн плитэд тохиосон ба Хавайн мааньтын плюмыг урд чиглэлд өргөрөгийн 15°-аар хазайлгасан байдаг. Халуун цэгүүд нь байрлалын хувьд харьцангуй тогтвортой оршсоор ирсэн эсэхийг харуулахын тулд Өмнөд Номхон далайн Луйсвиль халуун цэгтэй холбоотой үүссэн далайн цуваа галт уулсаас дөрвөн арал дээр нь хийсэн эртний соронзон орны өөрчлөлт болон 40Ar/39Ar насны шинжилгээг бид ашиглав. Тодруулбал, Луйсвиль халуун цэг нь бөмбөрцгийн өмнөд хагаст оршдог ба Хавайн цуваа галт уулстай ижил юм. 50-аас 70 сая жилийн хооронд, ойролцоогоор өмнөд өргөрөгийн 51° одоогийн байрлалаасаа 3-5° хооронд байсаар ирсэн. Хэдийгээр бид тухайн цаг үеэс өмнө урагш чиглэлийн тодорхой шилжилт хөдөлгөөн байсныг үгүйсгэхгүй ч, Луйсвиль болон Хавайн халуун цэгүүд нь Номхон далайн плит дэх асар-өргөн цар хүрээний мааньтын салхинаас үл хамааран өөр хоорондоо салангид байдлаар шилжиж байдаг гэсэн санааг дэвшүүлж байна.