ДОРНОД МОНГОЛЫН ХОЖУУ-МЕЗОЗОЙН ГАЛТ УУЛЫН ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ БОЛОН ТЕКТОНИКИЙН НӨХЦӨЛ
Keywords:
Дорнод Монгол, хожуу-мезозойн галт уулын чулуулаг, Монгол-Агнуурын сүтүр, Эртний Номхон далайн субдукцAbstract
Энэхүү өгүүлэлд зүүн Монголын хожуу мезозойн галт уулын чулуулагт хийсэн геохронологийн болон геохимийн шинэ үр дүнг танилцуулж байна. Эдгээр хожуу мезозойн галт уулын чулуулаг өндөр-кали шохойлог-шүлтлэг болон шошонитын төрлийн бимодаль чулуулаг. Суурилаг чулуулаг дахь үл нийцлэг сарнимал элемент (Nb, Ta болон Ti) сөрөг аномальтай, 87Sr/86Sr(i) болон ƐNd(t) утга 0.70502–0.70572; −1.72459-өөс +1.720736 байгаа нь суурилаг магм субдукцтэй холбоотой флюид уусмалаар метасоматижсан, эх газрын царцдасын дээд хэсгээр бохирдсон, шавхагдсан литосферын мааньтын фракжчилтын талсжилтаар үүссэнг харуулж байна. Харин хүчиллэг чулуулгийн хувьд ГХЭ нь суурилаг чулуулгийнхтай ойролцоо, гэхдээ Eu болон Sr аномаль илүү сөрөг утгыг харуулж байна. Мөн 87Sr/86Sr(i) агуулга 0.706496–0.71104 буюу суурилаг чулуулгийнхаас өндөр байхад ƐNd(t) утга суурилаг чулуулгийнхтай төстэй буюу −0.28003-аас +2.928506 байна. Эдгээрээс дүгнэхэд, хүчиллэг чулуулаг нь суурилаг найрлагатай чулуулаг давамгайлсан залуу царцдасын эх үүсвэрийн хэсэгчилсэн хайлалтаас үүссэн байна. Бидний K-Ar үнэмлэхүй насны үр дүнг, өмнөх судалгааны үр дүнтэй хамтатган үзвэл зүүн Монголын хожуу мезозойн вулканоген чулуулаг хожуу юра-түрүү цэрдийн цаг үед, 99-155 с.ж хооронд үүссэн, баруунаас зүүн тийш шилжсэн зүй тогтолыг харуулж байна. Зүүн Монгол болон ЗХ Хятадын хожуу мезозойн галт уулын чулуулгийн геодинамик нөхцөлийг (Палео) Номхон далайн субдукцийн (баруун тийш) хавтангийн ухралтын улмаас нумын арын тэлэлтийн бүсэд үүссэн гэж тайлбарлаж болох юм.