МОНГОЛЫН ХОЖУУ РИФЕЙ-ТҮРҮҮ ПАЛЕОЗОЙН ТЕКТОНИКИЙН СТРҮКТҮРИЙН ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ҮЕ ШАТУУД
Abstract
Монголын нутаг дэвсгэр дээр хожуу протерозой-түрүү палеозойн формацын шинжилгээ, бодисын найрлагын үндэс ба геологийн бүрдлийн бүтэц дээр үндэслэн рифтийн, далайн, шилжилтийн ба эх газрын хөгжлийн үе шатыг ялгалаа. Үүнээс үзвэл Монголын нутаг дэвсгэр нь рифейн эцэст ерөнхийдөө тэлэлтийн, харин дунд кембрээс эхлээд нутгийн агшилт эхлээд улмаар кембрийн эцэс ордовикт түрүү каледоны гранит- метаморф үе нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт үүссэн байна.
Монголын хожуу протерозой-түрүү палеозойн палеотектоникийн бүдүүвчийг зохиохдоо формацын бүрдлийн петрохимийн өгөгдлийг өргөн хэрэглэсэн болно. Энэ актуализмын арга бол цоо шинэ биш билээ. Энэ аргыг Л.Б.Зоненшайн, М.И.Кузьмин, В.М.Моралев (11), А.М.Городницим, Л.П.Зоненшайн, Е.Г.Мирлин (6), А.В.Ильин (13) зэрэг геологичид Төв Азийн атираат бүслүүрийн геотектоникийн хөгжлийн асуудлуудыг тодорхойлоход өргөн хэрэглэсэн.
Энэхүү өгүүлэлд энэ цаг үеийн формацын шинжилгээнд (2, 4, 5, 7, 9, 12-15, 19) болон сүүлийн үед зохиогч өөрөө цуглуулсан шинэ материалыг ашигласан болно. Энэхүү цаг үеийн Загд Монголын нутаг дэвсгэрийн геологийн хөгжлийн доорх геотектоникийн байдлын онцлогоороо ялгагдах үе шатыг ялгалаа: хожуу, хожуу рифейн, венд-түрүү кембрийн ба хожуу кембри-ордовикийн гэсэн.