МУИС-ИЙН ГЕОЛОГИЙН САЛБАР-60 ЖИЛД

Authors

  • Уламбадрах Х. МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Геологи, геофизикийн тэнхим
  • Эрдэнэцогт Б. МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Геологи, геофизикийн тэнхим
  • Жаргал Л. МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Геологи, геофизикийн тэнхим
  • Бат Б. МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Геологи, геофизикийн тэнхим

Abstract

Монгол улсад 20-р зууны хагасаас эхлэн геологи шинжилгээний ажил эрчимтэй өрнөж эхэлснээр өсөн нэмэгдэж байгаа мэргэжилтний хэрэгцээг дотоодын боловсон хүчнээр хангах шаардлага гарч ирсэн бөгөөд үндэсний геологийн сургалтыг зохион байгуулсан нь  онголын
геологийн салбарын хөгжилд томоохон түлхэц болсон байна.
1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч, шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. 1969 онд МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт хийгдэж Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжсөн ба 1982 онд ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС Геологийн ангигүй болжээ.
Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар 1991 онд МУИС-ийн Ректорын тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдаж Газарзүйн салбарын II дамжаанаас 6 оюутан шилжүүлэн сургалтын ажлыг эхлүүлснээр МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх хоёр дахь үе шат эхэлсэн юм. 1992 оноос Геологийн салбарын багшлах боловсон хүчин, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дадлага туршлагатай эрдэмтэд, судлаачдыг багшаар ажиллуулж эхэлснээс хойш одоо тус тэнхим нь 15 багш, 2 туслах ажилтантайгаар ажиллаж байна. Тэнхимийн багш нар Монголын геологи, геодинамик, тектоник, ашигт малтмалын геологи, петрографийн судалгаа, палеогеограф, ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ, мөн зайнаас тандан судлал, газрын доорх усны экологи, нүүрсний геологи, шатах ашигт малтмалын геохимийн чиглэлүүдээр ажиллаж, олон арван бүтээл туурвижээ. МУИС-иар “овоглогдох” нийт 1749 геологич байдгийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн 1267 геологич мэргэжилтнийг 1991 оноос хойш төгсгөжээ.
МУИС-ийн Геологийн салбарын цаашдын зорилт нь улсын болон сургуулийн зорилтот бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй нягт холбоотой төлөвлөгдсөн юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-22

How to Cite

Х., Уламбадрах, Эрдэнэцогт Б., Жаргал Л., and Бат Б. 2022. “МУИС-ИЙН ГЕОЛОГИЙН САЛБАР-60 ЖИЛД”. Geological Issues 18 (1):5-10. https://journal.num.edu.mn/geology/article/view/887.

Issue

Section

Товч тэмдэглэл

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 4 > >>