БИ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ БАЙСАН
Abstract
Миний ажил, амьдралын гараа Монгол улсын их сургуулиас эхэлсэн юм. Би 1967 онд Москвагийн их сургуулийг геологи-палеонтологийн мэргэжлээр төгсөөд шууд МУИС-ийн Геологийн салбарт багшаар орж ажилласан. Намайг багш болгон амьдралын замд хөтлөн бүр гольдролд нь оруулж өгсөн Ж.Лхамсүрэн багшдаа баярлаж явдаг. Манай Геологийн салбарын харъяалал байнга өөрчлөгдөж байсан ч бидний сургалт, судалгааны ажил тэлж, гүнзгийрэн хөгжсөөр одоо ШУТИС-ийн бүрэлдэхүүнд хэд хэдэн салбартай бие даасан сургууль болтолоо хөгжив. Анх МУИС-ийн харъяанд байгуулагдсан Политехникийн дээд сургууль хөгжин томорсоор 1982 онд бие даан гарахад нь түүний бүрэлдхүүнд байсан манай Геологийн салбар хамт энэхүү их сургуулиас гарсан түүхтэй юм. Ийнхүү миний бие 1967-1982 онуудад албан ёсоор МУИС-ийн багш нь байлаа. Би эндээс л сургалтын ажлын дадлага туршлагатай болсон, судалгаа шинжилгээгээ эхлэн эрдмийн зэрэг хамгаалсан, гэр бүл, үр хүүхдүүдтэй болж тэднийг өсгөж бойжуулсан, бие даан амьдрах болсоон. Би энэ дурсамжинд багш болж буй үеээс сэтгэлд үлдсэн зарим баримтыг өгүүлж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.