НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛДАГДАЛ ГАЗАР ДООРХИ УСАНД НӨЛӨӨЛӨХ НЬ
Keywords:
Шүүрэлтийн коэффициент, Аллювийн хурдас, хил хязгаарын нөхцөл, буурцын хүнхээлAbstract
Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын 25 агуулах, 162 шатахуун түгээх станц байх ба нь нийт 331 мянган м3 орчим эзэлхүүн бүхий 1529 ширхэг нөөцийн сав ашигладаг байна [1]. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэгцээг Туул голын хөндийн аллювийн хурдасны газар доорхи цэнгэг усны ордоос хангадаг бөгөөд аллювийн хурдас нь шүүрэлтийн коэффициент ихтэй учир уг газрын ойр орчимд нефть, нефтийн бүтээгдэхүүн алдагдсан тохиолдолд газар доорхи усыг бохирдуулах, түүгээр дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хотын ус хангамжийн “Төв" эх үүсвэрийн цооногуудад хамгийн ойр байрлах шатахуун түгээх станцуудаас нефть, нефтийн бүтээгдэхүүн алдагдсан тохиолдолд ус хангамжийн худгуудад хэрхэн нөлөөлөхийг тогтоох зорилго тавьсан. Канадын Waterloo компанийн боловсруулсан Visual MODFLOW professional программыг ашиглан нефть, нефтийн бүтээгдэхүүний тархалтыг тооцов. "Төв" эх үүсвэрийн 6 худагт 110 хоног, 2 худагт 640, 1 худагт 730 хоногийн дараа газар доорхи усыг бохирдуулна.
Downloads
References
Д.Доржсүрэн, 1998, "Монгол орны газрын ба усны нөөцийн ашиглалт- тогтвортой хөгжил” Төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл. Улаанбаатар
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд. 2007
Visual MODFLOW professional Edition, 2005, Waterloo Hydrogeologic. Waterloo, Ontario, Canada
Р.Должинсүрэн, 2005, Химийн бодисын холбоотой мэргэжлийн өвчин, хяналтын өнөөгийн байдал, Улаанбаатар
Я. Болормаа, Б.Батбаяр, Б.Ганзан, 2004, "Газар доорхи түлшний торхны алдагдлаас геологи орчинг хамгаалах асуудалд” Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд. Улаанбаатар
Ч.Хишигдалай, Ц.Алтанцэцэг, П.Наранчнмэг "Газрын тосны болон түүний бүтээгдэхүүнээр бохирдсон хөрс”, 2007. Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам. Улаанбаатар
Н.Батсүх, 2011, Хавсарга Гидрогеологи, Улаанбаатар
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.