ӨМНӨГОВИЙН САВ ГАЗРЫН НҮҮРСНИЙ ХУВИРЛЫН ЗЭРГИЙН ӨӨРЧЛӨЛТ, ТАВАНТОЛГОЙН ОРДЫН III, IV/6 ДАВХРААСУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР
Abstract
Өмнөговийн нүүрсний сав газар нь Говь-Алтайн нурууны зүүн өмнөд хэсгийн 40 мянган кв.км талбайг хамрах бөгөөд баруунаас зүүн тийш 600км хүртэл сунаж тогтсон. Дээд пермийн нүүрс агуулагч хурдсын зузаан 1200 м, түүнд 2.8 - 80.2м зузаантай нүүрсний 14 давхарга, 42 багц үе агуулагдаж, нийт зузаан нь 258 м-т хүрнэ. Хамгийн их нүүрсжилттэй орд, хэсгийн тоонд Тавантолгой, Барууннаран, Эрдэнэбулаг, Нарийнсухайт, Сүмбэр, Овооттолгой, Гурвантэс, Цагаантолгойн ордууд, Ухаахудаг, Онч-Хараат, Бортолгойн хэсгүүд хамрагдана.
Өмнөговийн сав газрын нүүрс нь хувирлын зэргээрээ антрацитаас урт дөлтөд буюу чулуун нүүрсний бүх л маркууд ялгагдах ба уг сав газарт манай улсын коксжих нүүрсний үндсэн нөөц баялаг судлагдаж байна. Сав газар дахь нүүрсний давхаргууд нь атираажилт, тектоник хагаралд өртсөнөөс давхаргын бүтэц, хувирлын зэрэг, нүүрсний чанарын үндсэн үзүүлэлтүүд давхарга бүрт харилцан адилгүй байдаг гул нүүрсний хувиралын зэрэг сав газрын зүсэлтэн дэх үндсэн давхаргуудад хэрхэн өөрчлөгдөж байгааг Монгол Улсын мэргэшсэн геологич Ч.Ганхуягын судалгаан дээр үндэслэн сайн судлагдсан, үйлдвэрлэлийн ач холбогдол ихтэй Тавантолгойн нүүрсний III, 1V6 давхаргуудын жишээн дээр үзүүллээ.
Downloads
References
Монгол Улсын мэргэшсэн геологич Ч.Ганхуягийн судалгааны материалууд
Ч.Ганхуяг, З.С.Цадер. 1988. Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн хэсгийн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.