УЛСЫН ГЕОЛОГИЙН 1:200 000-НЫ МАСШТАБЫН ИЖ БҮРДЭЛ ЗУРАГ ЗОХИОХ АЖЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Abstract
Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмалын орд, илрэлийн илрүүлэх, тархалт, зүй тогтол, хэтийн төлөвийг нь судлан нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны түвшинг дээшлүүлж, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ирсэн билээ.
Монгол улсын нутаг дэвсгэрт 1943 оноос 1:200 000-ны масштабын геологийн зураглалын ажлыг гүйцэтгэж эхэлжээ. Энэ ажлын үр дүнд өнөөгийн байдлаар монгол орны нутаг дэвсгэр бараг зуун хувь 1:200 000-ны масштабын геологийн зураглалын ажлаар бүрхэгдсэн байна. Эдгээр зураг нь цаг хугацааны хувьд ч судалгааны түвшин чанарын хувьд ч өөр нөхцөлд зохиогдсон байсан тул эдгээр зургийг улсын хэмжээнд тоон мэдээлэдц оруулах, нэгдсэн аргачлалаар зохиох шаардлага урган гарч, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох "УГЗ-200” төслийн ажлыг 2001 онд хэрэгжүүлж эхлэн, өнөөг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх УГЗ-200 төслийн ажил Монгол улсын "Ашигт малтмалын тухай” хуулийн 16 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", Монгол улсын засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”-ийн үндсэн дээр хэрэгжиж байна.
Монгол оронд нийт 340 гаруй 1:200 000-ны масштабтай хавтгай байдгаас 110 хавтгайд иж бүрэн зураг хийгдсэн, 186 хавтгайд хийгдэж байгаа, бусдад нь шинээр хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар "УГЗ-200” 4 төсөл үргэлжлэн хэрэгжиж, төслүүдийн гүйцэтгэгчээр "Геосан” ХХК, “Судалт мана” ХХК, ‘Тоби эксплорейшн” ХХК, "Дун эрдэнэ” ХХК, АМГ-ын ГМТ ажиллаж байна. /Зураг 1/
Монголын нутагт улсын геологийн зураг-200 төслийн хүрээнд 2012 онд нийт 367496.3 км.кв талбайн хэмжээнд үр дүнгийн тайлан бичих, 413095.7 км.кв талбайд судалгааны ажил үргэлжлэх, 305224 км.кв талбайд шинээр ажил эхлэхээр төлөвлөгдөж байгаагаас АМГ-ын Геологийн мэдээллийн төслийн хамт олон Төв Монголын нутаг дэвсгэрт 100818,0 кв.км /УГЗ-200-Т-IV/. Дорнод Монголын нутаг дэвсгэрт 98949.12 кв.км /УГЗ-200-Д-V/. Өмнөд Монголын нутагт 99036.0 кв.км талбайд нийтдээ 298803.12кв.км нутагт геологийн иж бүрдэл зураг зохиох судалгааны ажил гүйцэтгэж байна. Эдгээр ажил бүрэн хэрэгжсэнээр Монгол улсын нийт нутаг дэвсгэр энэ төрлийн судалгаанд бүрэн хамрагдаж байгаа юм.
УГЗ-200 төслийн үндсэн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны ажлын хамрагдах хүрээг нэмэгдүүлэх, түүнийг нарийвчлах, улс орны эдийн засаг, дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан тухайн бүс нутагт эрдэс түүхий эдийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, төрөл бүрийн ашигт малтмалын тархалт, байршлын зүй тогтлыг тодорхойлж, эрдэс баялгийн нөөцийн хэтийн төлөвийг үнэлэх, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал болон газрын хэвлийн ашиглалт, олборлох үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэхэд суурь мэдээлэл болгон ашиглахад оршино.
Downloads
References
Эрдэс баялгийн мэдээ.2011 оны №1, хуудас 14-15,22-23
Эрдэс баялгийн мэдээ.2011 оны №2, хуудас 14-15,22-23.47-51
Монголын үйлдвэрлэлийн геологичид чөлөөт хэвлэл, 2012.03, хуудас 3-4
Монгол улсын 1:200 000-ны масштабын геологийн зургийн легенд, түүний тайлбар бичиг 6-II, УБ, 2003, хуудас 7-1
О.Төмөртогоо, Д.Одгэрэл. Монголын геологи судлал: ололт, зорилтв Өдрийн сонин, 2011 оны №123, 15-р тал
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.