ЖАРГАЛАНТЫН НУРУУНЫ УСАН СҮЛЖЭЭНИЙ ХӨГЖИЛ БА АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛ

Authors

  • Д.ДАВХАРБАЯР Монгол Улсын Их Сургууль
  • Д.ДОРЖГОТОВ Монгол Улсын Их Сургууль

Abstract

Судалгааны талбай нь Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Баяновоо сумдын зааг нутагт байрладаг. Эрт дээр үеэс алт олборлогчид Ар хар чулуут, Өвөр чулуут, Жаргалантын аснуудаас гар аргаар алт ашиглаж байжээ. Дэлхийн зах зээл дээр жилээс жилд алтны үнэ өсч байгаа учраас монголын голлох ашигт малтмал болсон алтыг судлах нь геологчид бидний өмнө тавигдаж буй гол зорилго болж байна.

Жаргалантын нуруу нь алт ихтэй гэдэг нь нэгэнт тогтоогдсон боловч түүний үүсэл, тархалтын зүй тогтол нарийвчлан судлагдаагүй. Үүнтэй уяалдаж тус нурууны геологийн ба геоморфологийн хөгжил, тогтоцыг судлан алтны гарал үүсэл, тархалт байршлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж үнэлэлт өгөх шаардлагатай. Энэ өгүүлэлд өмнөх судлаачдын болон өөрийн судалгааны үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж алтны шороон хуримтлал бий болоход онцгой үүрэгтэй байдаг усан сүлжээний хегжлийн үе шат ба алт хуримтлагдсан үеүдийг ялгаж үнэлэлт өгөх зорилго тавьсан.

Downloads

Download data is not yet available.

References

Николаева.,П. Геоморфологическое строение центральной Монголий

Мөнхөө., 3. Дорнод Хангайн структур- Геоморфологийн онцлогууд

Лувсанданзан., Развитие геосинклиналей Монголий

Логачев., Проблемы теоретической геоморфологий

Панов., Г. Обшая геоморфология

Варшавский., А. Амьдрал хаана, хэзээ, хэрхэн үүсэн бэ?

Бямба., Ж. 2003, Геотектоник

Бямба., Ж. 1998, Далайн геологийн тойм

Downloads

Published

2023-11-22

How to Cite

Д.ДАВХАРБАЯР, and Д.ДОРЖГОТОВ. 2023. “ЖАРГАЛАНТЫН НУРУУНЫ УСАН СҮЛЖЭЭНИЙ ХӨГЖИЛ БА АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛ”. Geological Issues 8 (November):131-36. https://journal.num.edu.mn/geology/article/view/6492.

Issue

Section

Судалгааны өгүүллэг