ЖАНЧИВЛАНГИЙН ТАЛБАЙ ДАХЬ ГРЕЙЗЕНИЙ ТӨРӨЛ ТЭДГЭЭРИЙН БОДИСЫН НАЙРЛАГА

Authors

  • В.ДОРЖМАА Монгол Улсын Их Сургууль
  • Д.ДОРЖГОТОВ Монгол Улсын Их Сургууль

Keywords:

кварц, гялтгануур, грейзен, формаци, бүрдэл

Abstract

Жанчивлангийн боржингийн массивт цагаантугалга, вольфрам, флюорит, болор ба керамикийн хэдэн арван орд, илрэлүүд болон тантал-ниобийн эрдэсжилт тархсан нь судлаачдын анхаарлыг нэлээд татдаг. Массив эрозид орж касситеритийн шороон ордыг үүсгэсэн нь практикийн хувьд ач холбогдолтой юм. Жанчивлангийн хүдрийн талбай  нь Хэнтийн нурууны салбар уулсын баруун өмнөд хэсэгт зөв биш хэлбэртэйгээр баруун хойноос зүүн хойш чигт сунаж тогтсон хагарлуудын огтлолцолд байрласан ба талбайн хэмжээ ойролцоогоор 1000 км2.

Хувьсгалаас өмнө М.А.Усов Жанчивлангийн пегматитийг судалж байсан байна. 1920-1950 онуудад ховор металлын ордын хайгуултай холбоотой анхны талбайн геологийн судалгааг явуулж Б.И. Куплетский тэргүүтэй геологичид анх цагаантугалганы шороон орд байгааг тодорхойлсон. 1963 оноос геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоморфологийн нэлээд өргөн хэмжээний судалгаа хийсний зэрэгцээ мөн хүдрийн болон ордын эрэл хайгуулын ажлыг эхэлжээ. 1974 оноос Хэрлэнгийн олон улсын экспедицийн судлаачид массивыг хамарсан геологийн судалгааг хийснээр түүний геологийн нарийн нийлмэл бүтцийн тухай төсөөллийг орчин үеийн үзэл баримтлалд хандуулан өнөөг хүртэл судалж байна.

Жанчивлангийн массивийн боржингууд нь зүүн-хойд болон зүүн зүгт жижиг жижгээрээ хэсэг хэсэг газарт илэрсэн байдаг. Тэдгээрийн талбайн хэмжээ нь харилцан адилгүй, хамгийн том нь хэдэн км2 хүрдэг. Жанчивлангийн массивын боржингуудтай ховор металлын (Sn, Li, Та ба Nb) эрдэсжилт холбоотой үүсдэг бөгөөд сайн судлагдаагүй (Коваленко нар 1971, Иванов нар 1984, О. Гэрэл 1990).

Downloads

Download data is not yet available.

References

Бямба Ж., Амаржаргал А. “Монголын нутаг дэвсгэрт тархсан голлох боржинлог чулуулгийн петрохимийн найрлага ба тэдгээрийн үүссэн геодинамикийн байдал” МУИС. ГГФ. "Геологийн асуудлууд” Геологийн онол-аргазүйн сэтгүүл 2001, №3-4 х 216-235.

Гэрэл О, 1990. “Петрология, геохимия и рудносность субщелочного магматизма Монголий” Диссертация на соискание степени доктора геол-мин. наук. Иркутск, 40-48, 387-398 с.

О.Gегеl., S.Каnisawa., К.Ishikawa.,SH. Iizumi., S.Аmar-Аmgalan аnd S.Jargalan. “Реtrology аnd gеосhеmistry of Janchivlan granite pluton, Central Mongolia МУИС. ГГФ. “Геологийн асуудлууд” Геологийн онол-аргазүйн сэтгүүл 2002, №5, х 26-48.

Гэрэл О. “Хэнтийн гранитоид магматизм ба металлогени”. МУИС. ГГФ. “Геологийн асуудлууд” Геологийн онол-аргазүйн сэтгүүл 2001, №3-4, х 236-246.

"Геология МНР”. ТОМ-II. Изд-во Недра, Москва 1973.

Д. Гүндсамбуу “Геология” и закономериности размещения месторождений олова, вольфрама и молибдена Монголий 2002, х.34-36.

Дашдаваа С., Сэрээготов Ч., Дандар С. “Редкометальное оруденение Жанчивланского гранитоидного массива” В сб. Вопросы геологии восточной Монголии... Иркутск, 1980,19 с.

“Жанчивланский редкометалльный гранитный массив в Центральной Монголии” Иркутск Изд-во Иркутского Университета, 1984. 12 с.

Коваленко В.И., Кузьмин М.И., Зоненшайн Л.П. и др. “Редкометальные гранитоиды Монголии”. Наука, М., 1971.

Коваленко В.И., Ярмолюк В.В., Сальникова Е.Б., Будников С.В., Ковач В.П., Котов А.Б. и др. “Источники магматических пород и происхождение раннемезозойского тектономагматического ареала Монголо- Забайкальской магматической области: 2. Петрология и геохимия”. Петрология. 2003, том 11, №3, с. 227-254.

Downloads

Published

2023-11-22

How to Cite

В.ДОРЖМАА, and Д.ДОРЖГОТОВ. 2023. “ЖАНЧИВЛАНГИЙН ТАЛБАЙ ДАХЬ ГРЕЙЗЕНИЙ ТӨРӨЛ ТЭДГЭЭРИЙН БОДИСЫН НАЙРЛАГА”. Geological Issues 8 (November):60-68. https://journal.num.edu.mn/geology/article/view/6483.

Issue

Section

Судалгааны өгүүллэг