ЦАХИЛГААН-ИСЭЛДЭЛТИЙН ДАРААХ АЛТНЫ ХҮДРИЙН УУСМАЛААС АЛТ БОЛОН БУСАД МЕТАЛЛЫГ ЯЛГАХ БОЛОМЖ

Authors

  • Д.ГАНЦЭЦЭГ Геологийн төв лаборатори
  • Д.ДАРЖАА МУИС, Химийн Факультет
  • Д.ДОРЖ МУИС, Химийн Факультет

Abstract

Алт олборлолтын дараах үлдэгдэл хүдэр (хар шлих) болон боловсруулахад хүндрэлтэй алтны үндсэн ордын хүдрийг хүчиллэг орчинд цахилгаан-исэлдэлтийн аргаар уусган, усан орчинд шилжсэн алтыг ялган авах боломжийг тогтоох судалгаа хийгдсэн. Судалгаанд Төв аймгийн Заамарын Баянголын алтны үйлдвэрийн алт олборлолтын дараах үлдэгдэл хүдэр (хар шлих)-ыг ашигласан. Цахилгаан-исэлдэлтийн дараах алтны хүдрийн уусмалаас алтыг гидразинаар ангижруулахад, NaCl-ын 10%-ын усан уусмалын электролизын дүнд үүссэн хүчтэй исэлдүүлэгчид (ClO,ClO3-,Сl2(aq)) болон уусмалд шилжсэн хүдрийн үндсэн элементүүд гидразинтай урвалд орж, урвалжийн хэт зарцуулалт үүсгэн алтны ангижэалтыг эрс бууруулж байна. Уусмалд шилжсэн хүдрийн үндсэн элементийг (Fe, Тi зэрэг) уусмалын орчныг шүлтлэгжүүлэх замаар (РН=4-11, ЕН=1.0-0.1 V) бүрэн ялгах боломжтой байгаа ч алт тэдгээр элементүүдийн хамт тунадасжин ялгарч байна. Цахилгаан-исэлдэлтийн дараах алтны хүдрийн усан уусмалаас алтыг изоамилийн спиртээр экстракцлан салгасны дараа гидразинаар тунадасжуулан 99.99%-ийн цэвэршилттэй алт ялгах боломжтой байна.

Downloads

Download data is not yet available.

References

Дэлэг Д., Норовсүрэн Л., Жижиг ширхэгтэй алт ялгах боловсронгуй технологи. Уул уурхай сэтгүүл, №3, 1999

Одончойсүрэн Д., Дэлэгцоо Н., Алтны шороон ордны элсийг угааж баяжуулах үйлдвэрийн технологийг боловсронгуй болгох талаар гүйцэтгэсэн туршилт шинжилгээний ажлын тайлан. фУул уурхайн хүрээлэн, 1992

Алтны үйлдвэрийн хаягдал болон боловсруулахад хэцүү хүдрээс алтыг уусган, ялгах судалгаа. Судалгааны төсөл, МУИС, Азийн Судалгааны Төв, Улаанбаатар, 2004

Ts.Darjaa, D.Dorji, D.Gantsetseg, Kh. Nominbolor, Leaching of the gold ore by electro-oxidation. Sci. J. NUM., Chemistry and chemical technology, 2005, Na 5, (239)., pp.16-24.

B.J.Scheiner., R.E.Lindstrom., T.A.Henrie., Oxidation process for improving gold recovery from carbon bearing gold ores. Bureau of mines Reports of InvestigaIons, 1971

Fatma Arslan., Electrooxidation of refractory gold ores. Columbia University, 1991, p.4-41

Abrantes L.M., Costa M.C., Electro-oxidation as a pre-treatmert for gold recovery. Hydrometallurgy, 40, 1996, pp. 99-110

Боровицкий В.П., Шемякин В.Н., Растворимость золота из руд Куранахских месторождений Алдана.”Зап.ЛГИ”, 1965, т.48, вып. 2, с. 69-76.

Douglas G. Brookins., Eh~pH Diagrams for Geochemistry. Springer-Verlag, Berlin, Heidelberg, 1988

Химические осаждение металлов из водных растзоров. Под ред. В.В.Свиридова, Минск, Издательство "Университетское", 1987, стр. 92-95

Гиндин Л.М., Общие закономерности ионнообменной экстракции и пути ее использования.-В кн.:«Развитие гидрометаллургических процессов и расширение областей применения экстракции, сорбции и ионного обмена в цветной металлургии», часть I.М., Цветмет информация, 1968.С.27-40.

Downloads

Published

2023-11-21

How to Cite

Д.ГАНЦЭЦЭГ, Д.ДАРЖАА, and Д.ДОРЖ. 2023. “ЦАХИЛГААН-ИСЭЛДЭЛТИЙН ДАРААХ АЛТНЫ ХҮДРИЙН УУСМАЛААС АЛТ БОЛОН БУСАД МЕТАЛЛЫГ ЯЛГАХ БОЛОМЖ”. Geological Issues 7 (November):162-77. https://journal.num.edu.mn/geology/article/view/6450.

Issue

Section

Судалгааны өгүүллэг