ДӨЧ ГОЛЫН ХОТГОРЫН ХОЖУУ ПАЛЕОЗОЙ-ТҮРҮҮ МЕЗОЗОЙН СҮБДҮКЦ-АККРЕЦЫН БҮРДЭЛ

Authors

  • Ж.БЯМБА Монгол Улсын Их Сургууль
  • Б.ТАМИР Адамас Майнинг ХХК

Keywords:

Монгол, Дөч голын хотгор, сүбдүкц-аккрецын бүрдэл, Ангирт формац, Дөчгол формац, Нумын өврийн хотгор

Abstract

Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн-хойд захад Монгол-Орос улсын хилийн дагуу Монгол-Агнуурын атираат мужийн хожуу перм-түрүү триасын үеийн тэнгисийн хурдас Дөч голын хотгорыг үүсгэнэ.

Тус дүүрэгт 1944 онд А.Д.Каленов Улз, Ямалх голын савд 1:200000 масштабтай геологийн зураглал хийснээр геологийн судалгааг эхлүүлсэн түүхтэй.

Зөвлөлт-Монголын олон судлаачид тухайн районд геологийн судалгааг дэс дараалан явуулж ирсэн бөгөөд тухайлбал 1945 онд А.Х.Иванов, М.Х.Анпилов нар Баян дун, Хөх уулын дүүрэгт, 1958 онд Ю.С.Везовов, Т.А.Алексеева нар Улз, Дөч голын дүүрэгт, 1972-1973 онуудад Д.Тогтох нар Улз голын савд тус тус 1:200000 масштабтай геологийн зураглалын ажлыг хийсэн.

Мөн 1973 онд Н.А. Маринов, Р.А, Хасин нарын судлаачид Дорнод Монголын хэмжээнд тархсан юрын настай интрүзив бүрдлийг судалж Улз, Дөч, Ямалх голын савд олон жижиг, дунд хэмжээний интрүзив массивуудыг илрүүлсэн билээ.

Сүүлийн жилүүдэд энд явуулсан (1986) геологийн сэдэвчилсэн судалгааг Ц.Махбадар, Б.Баярсайхан, Д.Доржготов нар Эрээндаваа- Чойбалсангийн төмөр замын дагуух дүүрэгт хийжээ.

Дээрх сэдэвчилсэн судалгааны ажлаас зөвлөмж өгснөөр 1: 200000 масштабтай зураглалын ажлыг Т. Биндэръяа, П. Хосбаяр, нар (1991) хийж гүйцэтгэсэн болно. Дөч голын дүүргийн геологийн хөгжлийн талаар дээрх судалгааны ажлуудын явцад шинэ шинэ мэдээлэл хуримтлагдаж ирсэн нь уг дүүргийн геологийн хөгжлийг тал талаас нь авч үзэх боломжтой болж байна.

Downloads

Download data is not yet available.

References

Каленов. А.Д., 1944. “Улз, Ямалх голын савд 1:200000 масштабтай геологийн зураглал” (тайлан №420)

Иванов А.Х, 1945. Анпилов М.А, нар “Баян дун, Хөх Уулын дүүрэгт 1:200000 масштабтай геологийн зураг” он. (тайлан №450)

Везовов Ю.С., 1958. Алексеева.Т.А. нар “Улз, Дөч голын дүүрэгт 1:200000 масштабтай геологийн зураг” (тайлан №964)

Филиппов Л.В., 1968. “ Роль реакционного принципа в процессе образования паленгенных магм”

Геология Монгольской Народной Республики Том-1. 1973. стр. 370-391.

Тогтох Д., нар 1972-1973. “Улз голын савд 1:200000 масштабтай геологийн зураглал” (тайлан №2041)

Richard A., Batchelor and Peter Bowden 1985 “Petrogenetic interpretation of granitoid rock series using multicationic parameters”

Махбадар Ц„ Баярсайхан Ж., Доржготов Д„ нар 1986. “Эрээндаваа- Чойбалсангийн төмөр замын дагуух дүүрэгт геологийн сэдэвчилсэн судалгааны ажил” (тайлан №4208)

Төмөртогоо О., Ган-Очир Ж., 1986. “Монголын Триас”

Pupu D. Маnlаr, Philip М. Рiссоli 1989. “Tectonic discrimination of granitoids”

Биндэръяа Т., Хосбаяр П., Лхагвадорж Д., Батаа Ч., 1995. “Эрээнцав- Чойбалсангийн дүүрэгт 1:200000 масштабтай геологийн эрэл-зураглалын ажил” 1 (тайлан №4938)

Бямба Ж., Ичинноров Н., Минжин Ч., Содов Ж., Сэрсмаа Г, Туигалаг Ф., Уранбилэг Л., 1994. Монголын давхаргазүйн толь УБ.

Дашням Б., Жамьяндорж Ж., Долгор Я., нар 2008. “Дөч голын талбайд 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 1997 он. (тайлан №)

Бямба Ж., “Геотектоник”

Бямба Ж., Доржсүрэн Б., 2009. “Хангай-Хэнтийн аккрецын бүрдэл” (Монголын Геосудлаач)

Downloads

Published

2023-11-16

How to Cite

Ж.БЯМБА, and Б.ТАМИР. 2023. “ДӨЧ ГОЛЫН ХОТГОРЫН ХОЖУУ ПАЛЕОЗОЙ-ТҮРҮҮ МЕЗОЗОЙН СҮБДҮКЦ-АККРЕЦЫН БҮРДЭЛ”. Geological Issues 10 (November):96-102. https://journal.num.edu.mn/geology/article/view/6245.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>