ТӨВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙН ЦЕМЕНТИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ

Authors

  • Д.Баянзул Монгол Улсын Их Сургууль

Keywords:

Төв бүс, шохойн чулуу, цемент, портланд цемент

Abstract

Цементийн үйлдвэрлэл нь хуурай, нойтон гэсэн аргуудтай бөгөөд манай дотоодын 2 гол үйлдвэрлэгчид болох Хөтөл, Эрэлийн цемент шохойн үйлдвэрүүд энерги зарцуулалт ихтэй, зардал өндөртэй хоцрогдсон нойтон технологийн аргыг хэрэглэсэн хэвээр байна. Цемент үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг болох шохойн чулуу гэдэг нь гол төлөв кальцитаас бүрдэх тунамал чулууг хэлэх ба ховроор арагонитаас бүрдсэн байдаг ба янз бүрийн эрдэсийн хольцтой байна. Портланд цемент үйлдвэрлэхэд СаО-ийн агуулга 40%-оос багагүй МgО-ийн агуулга 3,8%-оос ихгүй, SO3-ийн агуулга 1,2%-оос ихгүй шохойн чулуу ба карбонат чулууг ашиглана.

Портланд цемент гэж портланд цементийн клинкер 2,5-4% SOЗ-ийн агуулга бүхий стандартын шаардлага хангасан гөлтгөнө буюу СаSО4*2Н2О-ийг нэмж, хувийн гадаргууг 3500-5000 см2/г болтол хамтад нь нунтаглаж гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд цемент нь агаарт ч, усан орчинд ч барьцалдан бэхжиж чаддаг онцлогтой. Иймд түүнийг гидравлик холбогч материал гэж бас нэрлэдэг.

Манай орон цементийн түүхий эдээр баялаг бөгөөд тэдгээрийн дотор карбонатын чулууны 40 гаруй, шохойн чулууны 10 гаруй орд, 40 гаруй илрэл, гөлтгөнийн 7 орд тогтоогдсон. Монгол оронд барилгын материалын үйлдвэрүүдэд хэрэглэх 180 гаруй эрдсийн түүхий эдийн ордууд байдаг.

Карбонатын чулуулгийн нилээд хэмжээний нөөц нь манай орны баруун- хойд хэсэгтээ байдаг явдал түүнийг тээвэрлэж одоо ажиллаж байгаа цементийн үйлдвэрүүдийн түүхий эд болгон ашиглахад хязгаарлагдмал нөхцөлтэй. Нутгийн төв болон зүүн-өмнөд хэсэг дэх карбонатын ордууд нь цемент үйлдвэрлэх шаардлагыг бүрэн хангах боловч тэдгээрийг аж ахуйн эргэлтэд оруулж, дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлох бодлого хэрэгжихгүй байна. Ойрын арван жилд бид 240.0 орчим сая долларын валютыг гадаад зах зээлд алдана. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 500.0 тоннын хүч чадалтай орчин үеийн хуурай технологийн 4 үйлдвэр барьж болно.

Downloads

Download data is not yet available.

References

"Дорноговь аймгийн Хөх цавын шохойн чулууны ордод 2008 онд гүйцэтгэсэн гүйцээх хайгуулын ажлын тайлан" УБ, 2009

Ж.Цэрэндорж “Хар айраг, Даланжаргалан сумын нутагт 1989 онд хийсэн шохойн чулууны эрэл, 1990-1991 онд Билүүтийн ордын урьдчилсан ба нарийвчилсан хайгуулын тайлан”. ГМТ, УБ 1995

А.А.Андреешев “О Пойсково-разведочных работа, проведенных на Дарханском месторождений известняков” 1964

В.Б.Цыпкин, М.А.Цыпкина “Отчет о геологоразвепочных работах, проведенных в Южно-Гобийском аймоке на сырье для стройтельных материалов в 1965 с подсчетом запасов” 1966 г

Г.Самдан “Монгол орны шаварлаг сульфоцемент гарган авах физик технологийн үндэс” Дисертацийн ажил, УБ 1996

Ж.Авхинсүх, Г.Содномваанчиг, А.Амгалан, “Монгол улсын нийгэм эдийн засгийн газарзүй” УБ, 2009

С.Цэдэндорж “Ил уурхайн процесс" УБ, 2000

С.Цэдэндорж “Инженерийн лавлах-5” УБ, 2009

“БНМАУ-ын нөөцийн баланс” ГМТ УБ, 1990

Д.Даваасамбуу, Г.Даваацэрэн, Я.Пүрвээ "Ашигт малтмалын ордын санхүу- эдийн засгийн үнэлгээ” Эрдэнэт-УБ, 2000

Ж.Бүдсүрэн “Цементийн чулуунцарын эрдэс, найрлага, талст бүтцийн харьцуулсан судалгаа” Монголын Бетон судлалын ОУ-ын бага хурал, Дархан, 2006

"Гадаад худалдааны гаалийн статистик эмхэтгэл” 1989-2006

Р.Санжаасүрэн "Цементийн хими” 2006

О.Батмөнх "Ус бага шаардагдах холимог барьцалдуулагчийн онолын үндэс, бетоны технологи” 2004

О.Батмөнх “Эрдсийн барьцалдуулагчийн технологи” 1980

“Барилга хот байгуулаллтыг хөгжүүлэх хэтийн цогц бодлого 2007-2021” БХБЯ, УБ, 2005

“Монгол улсын статистикийн эмхэтгэл" 2008

Хөтөлийн шохойн чулууны ордын ТЭЗҮ

Тэвш нуурын шохойн чулууны ордын ТЭЗҮ

Б.Нэргүй “Орорн нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь" ҮХЯ, 2006

Интернет

Downloads

Published

2023-11-07

How to Cite

Д.Баянзул. 2023. “ТӨВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙН ЦЕМЕНТИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ”. Geological Issues 11 (November):146-60. https://journal.num.edu.mn/geology/article/view/6113.

Issue

Section

Судалгааны өгүүллэг