Өрөмдлөг, түүний геологийн судалгаа, АМО-ын эрэл-хайгуул, нөөцийн тооцоонд гүйцэтгэх үүрэг, хэрэглээ
Abstract
Олон улсын болосрол, шинжлэх ухааны ангиллаар өрөмдлөг нь байгалийн
шинжлэл, техникийн ухаан, эдийн засаг, менежментийн зэрэг олон мэргэжил, шинжлэх ухааны зааг уулзарт байж геологи-хайгуулын, уул уурхайн, газрын тосны, усны аж ахуйн, барилга байгууламжийн, эрчим хүчний, ахуйн, анагаахын зэрэг аж ахуй, бизнес, үйлчилгээний олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, үйлчилгээ үзүүлдэг, үйлдвэрлэл бүтээн босголт эрхэлдэг мэргэжил юм. Өрөмдлөг (Drilling-Бурение) гэдэг нь өргөн утгаараа аливаа хатуу биетэд харьцангуй бага бөгөөд дугуй хөндлөн огтлолтой, ихээхэн гүнтэй хөндий орон зайг зориудаар (зохиомлоор) үүсгэх үйл ажиллагаа юм. Өрөмдлөгийг хамгийн өргөн хэрэглэх геологи-хайгуул, уул уурхай, усны аж ахуй, газрын тосны салбаруудад, өөрөө хэлбэл, Эрдэс баялгийн салбарт бүхэлдээ энэ нь онцлог хэлбэр, хэмжээ бүхий уурхай нэвтрэх цогцолбор ажиллагаа болно. Өрөмдөгч (Driller-Буровик) гэдэг нь өрөмдлөгийн үйл ажиллагааг өргөн утгаар нь ойлгож, мэдэж, эзэмшсэн, хэрэгжүүлэх чадвартай инженер-технологич, механикч-техникч, мастер-ажилчин зэрэг шат шатны мэргэжлийн хүнийг хэлнэ. Өрөмдлөгийн үйл ажиллагаа, Өрөмдөгчдийн Геологийн судалгаа, АМО-ын эрэл-хайгуул, нөөцийн тооцоонд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хэрэглээний талаар энэхүү өгүүлэлд авч үзэв.
Downloads
References
Ж.Цэвээнжав. Өрөмдлөгийн онол, УБ, 2001, 2004, 2008, 20012, 2016 (5удаа давтан хэвлэгдсэн), 108х
Өрөмдлөг (Drilling), э/ш, онол практикийн хурлын номнууд, УБ, 1999-2021, №1-23.
Ж.Цэвээнжав, Д.Ундармаа. Өрөмдлөг (Drilling)-сурах бичиг, УБ, 2022, 222х
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.