Өмнөх үг

Abstract

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Геологи, геофизикийн тэнхимээс эрхлэн гаргадаг, МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг цувралын Геологийн асуудлууд сэтгүүлийн тусгай дугаар 21 № 1 (574) та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт 2 жил тутамд зохион байгууллагддаг Монголын ба бүс нутгийн геологийн асуудлууд – 2022 олон улсын хуралд хэлэлцэгдэж буй илтгэлийн өгүүлэл, хураангуйг хэвлэлээ. Мөн энэ дугаарт ШУА-ын Геологийн хүрээлэн, МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхим хамтран, МУИС-ийн 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан Залуу судлаач – 2022 эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн хураангуйг хэвлэсэн болно. Сэтгүүлийн энэ удаагийн дугаар, өгүүлэлтэй холбоотой санал, зөвлөмж байвал tsogo@num.edu.mn хаягаар редакцийн зөвлөлд ирүүлэхийг хүсье.
Геологийн асуудлууд сэтгүүлийг онлайн хэлбэрт шилжүүлэх туршилтын хугацаа дуусаж байгаа тул дараагийн дугаараас эхлэн өгүүллийн гар бичмэлийг https://journal.num.edu.mn/geology/index платформоор хүлээн авна. Энэ шинэ систем нь гар бичмэлийг хүлээн авахаас эхлээд, шүүмж болон засвар хийх, улмаар хэвлэлтэнд шилжүүлэх хүртэлх бүх явцыг бүрэн онлайн болгож байгаа юм. Зохиогч нар энэ системийн тусламжтайгаар өөрийн гар бичмэл сэтгүүлийн аль шатанд явааг бүрэн хянах боломж бүрдэж байна. Системийн танилцуулга, хэрэглэх дэлгэрэнгүй зааврыг “Өгүүллийн зохиогчийн гарын авлага” нэртэйгээр https://journal.num.edu.mn/geology/index байрлуулсан болно. Та бүхнийг энэ шинэ системтэй танилцан, гар бичмэлээ шинэ системийг ашиглан сэтгүүлийн редакцид ирүүлэхийг хүсэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-10-31

How to Cite

“Өмнөх үг”. 2022. Geological Issues 21 (01):1-5. https://journal.num.edu.mn/geology/article/view/1228.

Issue

Section

Редакцын мэдээлэл