ОРХОНЫ ХАР БАЛГАСААС ОЛДСОН УЙГУРЫН ХААДЫН ЦОЛ ӨРГӨМЖЛӨХ БИЧИГ
Keywords:
Орхоны хөндий, Уйгурын хаант улс, Ордубалык, Хар балгас, Тан улс, цол өргөмжлөх бичигAbstract
Археологийн малтлага нь бичгийн эх сурвалжийн судалгааны хамт дундад зууны үеийн талын нүүдэлчдийн эзэнт гүрнүүд, тэдний соёл хоорондын харилцааг илүү сайн ойлгох үндэс суурь болдог. Орхоны хөндийн Хар балгасаас Монгол-Германы Орхон Экспедицийн илрүүлж олсон сонирхолтой бүлэг олдвор бол “Хаш өргөмжлөл” хэмээх сайтар засаж өнгөлсөн, эртний Хятадын уран бичлэгийн тигээр сийлж, сийлсэн үсгүүдэд алт суулгасан бичигтэй цагаан гантиг чулуун цуудаснууд юм. Эдгээр цуудсыг алтан утсаар холбодог байсан нь Хятадын уламжлалт хулсан бичиг номтой төстэй бөгөөд үнэт чулуун бичээснүүдийг Тан улсын хаан төрөөс чухал үйл хэрэгт зориулан ашигладаг байжээ. Монголын тал нутагт орших дундад эртний Ордубалык хотоос Уйгурын хаадад өмнөд хөршөөс нь илгээсэн цол өргөмжлөх бичгийн хэсгүүд ийнхүү олдсон нь Уйгурын захирагчид Тангийн эзэн хааны ордонтой нягт харилцаа холбоотой байсныг онцолж, Хар балгасын цайзат их хэрмийн Цитаделийг Уйгурын нийслэлийн улс төрийн томоохон ач холбогдолтой газар, магадгүй хааны ордон мөн гэсэн тайлбарыг дэмжиж байна.