ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН АЛТАН ЭМЭЭЛИЙН ТУХАЙ

Authors

Keywords:

Монголын эзэнт гүрэн, морины тоног хэрэгсэл, эмээл, алтан эдлэл

Abstract

 

 Энэхүү өгүүлэлд XIII-XIV зууны монголчуудын алтан тоногтой тансаг эмээлийн олдворуудын тухай өгүүлжээ. Тухайн үеийн монгол эмээлийн урд бүүрэг нь өндөр том, эгц босоо, хойд бүүрэг нь хойшоо налуу, өргөн, уужим суудалтай байжээ. Эмээлийн урд, хойд бүүрэгний аль алинд өнгийсэн ирмэгтэй хөмсөг гаргаж хонхыг том авдаг нь бусад бүх цаг үеийн эмээлээс ялгагдах онцлог юм. Алт мөнгөн ялтсаар бүрсэн хэсгүүд нь өмнө ба хойд бүүрэгний нүүр, тэдгээрийн хөмсөг ба хонх, зөв буруу талын гуя, хяр болон эмээлийн хоёр хавтасны урд, хойд талыг хамрах бөгөөд үнэт эрдэнийн чулуу, сувд танаар шигтгээ хийдэг, олом, жирэм, худрага, хөмөлдрөгийн зэмсгүүдийг ч мөн адил алт мөнгөөр чимэглэдэг байжээ. Энэ байдлаас үзэхэд дундад зууны монголчууд алт мөнгөөр чимэглэсэн адууны тоног хэрэгслийг ихэд чухалчлан үздэг байсан бөгөөд эдгээр гоёмсог чимэглэлүүд нь Монголын эзэнт гүрний хаад язгууртны соёлын өнгө төрхийг тусган харуулж байжээ. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Уламбаяр, Э. (2023). ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН АЛТАН ЭМЭЭЛИЙН ТУХАЙ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 124–146. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6761