ХАР ЧУЛУУТЫН ПАЛЕОЛИТЫН ХАДНЫ ЗУРАГ
Keywords:
Хадны зураг, Дорнод Монгол, дээд палеолит, эртний урлаг, тэмээн хяруул, зэрлэг үхэр, савгат хирс, арслан заан, ан агнуурAbstract
МУИС-ийн Археологийн судалгааны төвийн эрдэмтэн судлаачид 2023 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас шинээр илрүүлэн олсон Хар чулуутын хадны зураг нь Монголын төдийгүй дэлхийн хуучин чулуун зэвсгийн дээд үеийн хадны зургийн дурсгалуудтай үндсэн сэдэв, зохиомжийн хувьд адил төстэй. Зургийг урлан бүтээсэн арга барил, мөстлөгийн үед амьдарч байгаад сөнөсөн тэмээн хяруул, зэрлэг бух, савгат хирс зэрэг амьтныг дүрсэлснээс үзэхэд он цагийн хувьд дээд палеолитын төгсгөл үед холбогдох боломжтой. Дорнод Монголоос олдсон уг дурсгал палеолитын урлагийн дурсгалын тархацын хүрээг тэлж, бүс нутгийн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг баяжуулж байна.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2023-12-23
How to Cite
Уламбаяр, Э. (2023). ХАР ЧУЛУУТЫН ПАЛЕОЛИТЫН ХАДНЫ ЗУРАГ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 11–26. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6748
Issue
Section
Articles