МОНГОЛ АЛТАЙД ИЛЭРСЭН “СЭЛЭНГИЙН ХЭЛБЭР”-ИЙН ЗОСОН ЗУРАГ (Говь-Алтай аймаг, Тонхил сум)
Keywords:
“Сэлэнгийн хэлбэр”-ийн хадны зураг, хожуу хүрлийн үе, түрүү төмрийн үе, хадны зураг, зосон зураг, Монгол, АлтайAbstract
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Алтайн нурууны урд биед байх Дунд Хулдын голын хөндийд Чойлонгийн гармын дэргэд байх нэгэн ханан хаданд “Сэлэнгийн хэлбэрийн” хадны зураг илэрчээ. Зосон зургууд нь хоёр бүлгээс бүрдэх бөгөөд хос гурвалжин бүхий нэгдүгээр бүлэг холбогдох соёл, он цаг нь баттай биш бол хос зураас, мал амьтад, хүн, дөрвөлжин хүрээ бүхий хоёрдугаар бүлэг нь хожуу хүрэл, түрүү төмрийн үед хамаарах Дөрвөлжин булшны соёлын зураг дүрслэл мөн юм. Мөн эдгээрийн ойролцоо сийлбэрлэх аргаар бүтээсэн дөрвөн бугын дүрслэл байх нь Хиргисүүр, буган хөшөөний соёлд хамаарах ажээ. Энэхүү зосон зураг нь одоогоор Дөрвөлжин булшны соёлд хамаарах “Сэлэнгийн хэлбэрийн” хадны зургийн хамгийн баруун захад байгаа тул судалгааны ач холбогдолтой юм.