МОНГОЛ АЛТАЙД ИЛЭРСЭН ПАЛЕОЛИТЫН ҮЕИЙН АЛГАНЫ УРВУУ ДҮРСЛЭЛ (Хөх булгийн хөмөг, Говь-Алтай аймаг)

Authors

  • Төрбат Цагаан МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхим https://orcid.org/0000-0001-6606-8516
  • Цэлхагарав Цогтбаяр ШУА-ийн Археологийн хүрээлэн
  • Нэргүй Очирхуяг Говь-Алтай аймгийн музей

Keywords:

Хадны зураг, алганы урвуу дүрслэл, палеолитын үе, хадны зураг, зосон зураг, Монгол, Алтай

Abstract

 

 Хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зургийн дурсгал Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Алтайн нурууны урд биед байх Хөх булгийн рашааны хойд их ханан хадны ард хормойд нэгэн жижиг хөмөгт илэрсэн байна. Энд нийт 21 зураг дүрслэлийг улаан ба хар хөх өнгийн зосоор үйлджээ. Хамгийн олон тоотой нь нийт 13 ширхэг алганы урвуу дүрслэлүүд бөгөөд палеолитын зургийн хэв загвар, техникээр бүтээгдсэн байна. Мөн энд байх хүний дүрслэл, геометр дүрслэлүүд нь дэлхий даяар түгээмэл тархсан палеолитын үеийн агуйн зосон зургийн дурсгалуудтай адилсах юм. Энэхүү дурсгал Төв Азийн гүнд анх удаа илэрч байгаа палеолитын үеийн алганы урвуу дүрслэл болохын хувьд онц сонирхолтой болно. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-12-23

How to Cite

Цагаан, Т., Цогтбаяр, Ц., & Очирхуяг, Н. (2023). МОНГОЛ АЛТАЙД ИЛЭРСЭН ПАЛЕОЛИТЫН ҮЕИЙН АЛГАНЫ УРВУУ ДҮРСЛЭЛ (Хөх булгийн хөмөг, Говь-Алтай аймаг). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 12(1 (590), 36–46. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/6771