Монгол дахь угсаатны асуудал

Дарвинизм, Панмонголизм, Зөвлөлтийн бодлого, төр

Authors

  • Мягмар Пүрэвсүрэнгийн МУИС

DOI:

https://doi.org/10.22353/mar.202601.02

Keywords:

ethnicity, darwinism, state, panmongolism, soviet

Abstract

2019 онд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас эрхлэн хэвлүүлсэн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Нийгэм судлал X сурах бичигт Монголын хүн ам нь 24 угсаатнаас бүрддэг болохыг хүснэгтлэн харуулж, тархалтыг нь Монгол улсын газрын зурагт өнгө ялган тэмдэглэжээ. “Монгол орны хүн амын угсаатны бүрэлдэхүүн” гэж гарчигласан хүснэгтээс үзвэл Монгол нь Халх, Казах, Дөрвөд, Баяд, Буриад, Захчин, Дарьганга, Урианхай, Дархад, Өөлд, Хотгойд, Торгууд, Хотон, Мянгад, Тува, Барга, Үзэмчин, Элжигэн, Сартуул, Хамниган, Цаатан, Узбек, Харчин, Цахар угсаатны орон ажээ (Алтанмандах нар 2019: 38-39). Хүснэгт болон газрын зургийн гарчигт “Монгол улс” бус, “Монгол орон” гэх нэршлийг хэрэглэжээ. “Орон” гэх үгийг төрт улсаас өөр утгаар ойлгож болох бөгөөд Монгол хэлний их тайлбар толь-д тодорхойлсноор энэ нь “амьдран суух газар”, “нутаг дэвсгэр” гэх утгыг бас илэрхийлдэг байна (Болд нар 2015). Тухайлбал, “халуун дулаан орон”, “монголчуудын орон” гэвэл тэрхүү “орон” нь халуун дулаан бүс нутаг, монголчуудын амьдардаг бүс нутгийг зааж буй газар зүйн ойлголт болно. Иймд дээрх хүснэгт, газрын зургийн гарчиг нь төрт улс, үндэстэн гэхээсээ Халх, Дөрвөд, Баяд, Буриад, Захчин зэрэг олон угсаатан аж төрдөг газар зүйн бүс гэх ойлголтыг өгнө.

Author Biography

Мягмар Пүрэвсүрэнгийн, МУИС

Түүхийн тэнхимийн багш

References

Алтанмандах, Б., Ч. Гажиддулам, Э. Гэрэлт-Од, О. Өнөрцэцэг, О. Пүрэв, Ц. Сэлэнгэ, С. Түмэндэлгэр. 2019. Нийгэм судлал X. Улаанбаатар: Боловсрол, Шинжлэх ухааны Яам.

Батсайхан, О. 2007. Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911–1946). Улаанбаатар: Адмон.

Болд, Л., et al. 2015. Монгол хэлний их тайлбар толь. https://mongoltoli.mn/search.php?ug_id=69149&opt=1&word=%D0%9E%D0%A0%D0%9E%D0%9D#.

Дэлгэржаргал, П. 2017. Монголын эртний түүх. I боть: Хүннү. Улаанбаатар: Соёмбо Принтинг.

Ёшида, Ж. 2015. Японы Монгол судлалын түүх. (орч.) О.Оюунжаргал. Улаанбаатар.

Laruelle, Marlene. 2008. “‘The White Tsar’: Romantic Imperialism in Russia’s Legitimizing of Conquering the Far East.” Acta Slavica Iaponica 25: 113–134.

Morgan, Lewis Henry. 1877. Ancient Society; or, Researches in the Lines of Human Progress from Savagery through Barbarism to Civilization. Chicago: Charles H. Kerr & Company.

Мөнх-Эрдэнэ, Л. 2025. “Монгол үндэстэн геноцидын тавцанд: Монгол ба БНХАУ-ын үндэстний бодлого дахь монгол үндэстэн.” Mongolian Anthropological Review 1 (1): 23–38.

Мөнх-Эрдэнэ, Л. 2012. “Монголын тусгаар тогтнолын ёгт үр дагавар: Монголчуудыг монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь.” In Монголын тусгаар тогтнол ба монголчууд: Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, edited by С. Чулуун, 25–40.

Sneath, David. 2007. The Headless State: Aristocratic Orders, Kinship Society and Misrepresentations of Nomadic Inner Asia. New York: Columbia University Press.

Урангуа, Ж. 2019. “Шар Санжийн хэрэг: Дөрвөдийг тусгаарлах хэмээсэн хэргийг нэхэн шинжихгүй.” In Монгол судлалын өгүүллүүд, edited by Ж. Баясах and Ж. Урангуа, 109–130. Улаанбаатар: Монлойс.

Downloads

Published

2026-05-15

How to Cite

Пүрэвсүрэнгийн, М. (2026). Монгол дахь угсаатны асуудал: Дарвинизм, Панмонголизм, Зөвлөлтийн бодлого, төр. Mongolian Anthropological Review, 2(1), 3–20. https://doi.org/10.22353/mar.202601.02