Mongolian Anthropological Review https://journal.num.edu.mn/MAR
Mongolian Anthropological Review (Монголын антропологийн тойм) is an international, peer-reviewed, open-access, interdisciplinary journal with an emphasis on socio-cultural anthropology in Mongolia and its surrounding regions. The journal also aims to promote area-based research institutes and studies, as well as academic collaboration. It serves as a Mongolia knowledge hub and database for researchers, practitioners and policymakers worldwide. It covers significant developments in the subfields of anthropology, including archaeological anthropology, biological anthropology, historical anthropology, linguistics and communicative practices, regional studies and international anthropology, and socio-cultural anthropology. Journal's online ISSN 3105-7063 and print ISSN 3105-7055.

Монголын антропологийн тойм сэтгүүл нь олон улсын хянан магадлагаа бүхий, нээлттэй, салбар дундын эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд Монгол болон бүс нутгийн нийгэм-соёлын антропологийн чиглэлээр бүтээл хэвлэдэг. Тус сэтгүүл нь эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, орон судлал, бүс нутгийн эрдэм шинжилгээний олон салбарын судалгаа, хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Түүнчлэн олон улсын судлаачид, бодлого тодорхойлогчид, хэрэгжүүлэгчдэд Монголын талаар мэдлэгийн төв, мэдээллийн дата сангийн үүргийг гүйцэтгэх юм. Тус сэтгүүл нь антропологийн бүх салбарууд тэр дундаа археологийн антропологи, биологийн антропологи, түүхэн антропологи, хэлний антропологи, нийгэм соёлын антропологи зэрэг салбарыг хамрах төдийгүй шинээр төлөвшин бий болж буй антропологийн бусад салбаруудыг хамрах юм. Сэтгүүлийн цахим дугаар ISSN: 3105-7063, хэвлэмэл дугаар ISSN: 3105-7055.

en-US munkherdene.g@num.edu.mn (Gantulga Munkherdene ) byambabaatar.i@num.edu.mn (Byambabaatar Ichinkhorloo) Fri, 15 May 2026 22:21:26 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 Памела Кросслейгээс “Тайжийн төр ба Дайчин улсын мандалт” номд өгсөн шүүмж https://journal.num.edu.mn/MAR/article/view/10959
Сүүлийн үед Монголд түүхийн ном олноор хэвлэгддэг болжээ. Ном хэвлэл орширч байгаа нь сайн хэрэг. Гэвч тэдгээр нь шинэ мэдлэг бүтээж, судалгаанд ахиц дэвшил гаргаж байна уу? Энэ нь манай улсын судлаачид, ном хэвлэгчдийн өмнө зайлшгүй тавигдаж буй асуулт бөгөөд үүнтэй холбоотойгоор мэргэжлийн шүүмжийн (review) асуудлыг зайлшгүй хөндөх цаг болжээ. Учир нь, тухайн ном шинэ мэдлэг бүтээж, судалгаанд ахиц гаргаж байгаа эсэхийг мэргэжлийн шүүмжээр үнэлдэг. Манай улсад шинээр хэвлэгдсэн судалгааны ном зохиолд мэргэжлийн шүүмж хийж байна уу? Ер нь шүүмж хийдэг тогтолцоо байна уу?

МУИС-ийн багш, Макс Планкийн Хүрээлэнгийн зочин судлаач Л.Мөнх-Эрдэнийн “Тайжийн төр ба Дайчин улсын мандалт” номын талаарх нэгэн шүүмжийг орчуулж, мэргэжлийн шүүмжийн дөхөм жишээ болгон нийтлүүлж байна. Түүхийн судалгааны бүтээл хэвлэдэгээрээ алдартай Брилл (Brill) “Тайжийн төр”-ийг хэвлэжээ. “Брилл”-ээс хэвлэгдсэн аливаа бүтээл нь гурван шатны шүүмжийг туулах бөгөөд бүх шүүмж зохиогчоос хараат бус, нууцаар хийгддэг. Тус хэвлэлийн газар нь салбартаа танигдсан судлаачдаас бүрдсэн редакцийн зөвлөлтэй бөгөөд эхний шатанд зөвлөлийн гишүүд зохиогчийн өгсөн номын төслийг шүүн үзэж, уг төсөлд мэргэжлийн эрдэмтдийн хөндлөнгийн нууц шүүмж явуулах эсэхээ шийддэг. Нааштайгаар шийдсэн нөхцөлд номын гар бичмэлд мэргэжлийн эрдэмтдийн хөндлөнгийн нууц шүүмж (double blind review) хийлгэдэг бөгөөд тэрхүү нууц шүүмж дэмжвэл сая ном хэвлэгдэх боломжтой болдог байна. Эцэст нь, ном хэвлэгдсэний дараа тухайн салбарын эрдэмтдийн зүгээс уншигчдад зориулан шинэ бүтээлд шүүмж өгч, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлнэ. Салбартаа нэр хүндтэй эрдэмтэд нааштай шүүмж өгвөл, тухайн бүтээл тэр хэрээр ач холбогдолтой, үнэ цэнтэй болох нь мэдээж. “Тайжийн төр”-ийн хувьд Манж Чин гүрний түүх судлалын хамгийн шилдэг эрдэмтдийн нэг болох Памела Кросслей шүүмж хийж, тун нааштай үнэлж, салбарынхаа аливаа эрдэмтдийг уг бүтээлийг нарийвчлан судлахыг уриалсан нь тус бүтээлийн ач холбогдлыг илтгэнэ.

Дартмут Коллежийн профессор Памела Кросслей уг шүүмжийг Хонг Конгийн Хятадын Их Сургуулийн (The Chinese University of Hong Kong) Хятад Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Journal of Chinese Studies” сэтгүүлд нийтлүүлжээ. П.Кросслей 1978 онд Йель Их Сургуулийг дорнод Ази судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 1983 онд тус их сургуульд Манж судлалын сэдвээр Ph.D зэрэг хамгаалжээ. Тэрээр Чин гүрэн ба орчин үеийн Хятадын түүх судлалаар мэргэшсэн байна.
Мягмар Пүрэвсүрэнгийн; Памела Кросслей Copyright (c) 2026 Мягмар Пүрэвсүрэнгийн; Памела Кросслей https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10959 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Удиртгал https://journal.num.edu.mn/MAR/article/view/10951
Монголын Антропологийн Тойм (Mongolian Anthropological Review) сэтгүүлийн энэ дугаарт угсаатны асуудал, судалгааны арга зүй, мал аж ахуй хийгээд хүний нөөцийн асуудлыг хөндсөн сонирхолтой өгүүллүүд хэвлэгдлээ. Антропологичид 1970-аад оноос угсаатан гэх ойлголтыг идэвхтэй хэрэглэх болсон нь 19-р зууны колоничлолын бүтээсэн арьстан зэрэг сөрөг утгатай ойлголтоос салах гэсэн хандлага байлаа (Мөнх-Эрдэнэ, Чулуунбат 2017). Гэвч өнөөдөр антропологийн ухаанд угсаатан, угсаатны ялгаа гэх ойлголтын хэрэглэх, судлах нь харьцангуй багасаж, илүү соёлын ялгаа, нийгмийн ялгаа, нутаг орны ялгаа гэх зүйлсийг хэлэлцэх болжээ.

In this issue of Mongolian Anthropological Review, a number of engaging articles addressing ethnicity, research methodology, pastoralism, and human resource issues have been published. Anthropologists began actively using the concept of “ethnicity” from the 1970s onward as part of an attempt to move away from negatively charged concepts such as “race,” which had been shaped by nineteenth-century colonialism (Munkh-Erdene and Chuluunbat 2017). However, in contemporary anthropology, the use and study of ethnicity and ethnic difference have relatively declined, with greater attention now being paid to cultural, social, and regional differences.
Gantulga Munkherdene Copyright (c) 2026 Gantulga Munkherdene https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10951 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Монгол дахь угсаатны асуудал https://journal.num.edu.mn/MAR/article/view/10952
2019 онд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас эрхлэн хэвлүүлсэн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Нийгэм судлал X сурах бичигт Монголын хүн ам нь 24 угсаатнаас бүрддэг болохыг хүснэгтлэн харуулж, тархалтыг нь Монгол улсын газрын зурагт өнгө ялган тэмдэглэжээ. “Монгол орны хүн амын угсаатны бүрэлдэхүүн” гэж гарчигласан хүснэгтээс үзвэл Монгол нь Халх, Казах, Дөрвөд, Баяд, Буриад, Захчин, Дарьганга, Урианхай, Дархад, Өөлд, Хотгойд, Торгууд, Хотон, Мянгад, Тува, Барга, Үзэмчин, Элжигэн, Сартуул, Хамниган, Цаатан, Узбек, Харчин, Цахар угсаатны орон ажээ (Алтанмандах нар 2019: 38-39). Хүснэгт болон газрын зургийн гарчигт “Монгол улс” бус, “Монгол орон” гэх нэршлийг хэрэглэжээ. “Орон” гэх үгийг төрт улсаас өөр утгаар ойлгож болох бөгөөд Монгол хэлний их тайлбар толь-д тодорхойлсноор энэ нь “амьдран суух газар”, “нутаг дэвсгэр” гэх утгыг бас илэрхийлдэг байна (Болд нар 2015). Тухайлбал, “халуун дулаан орон”, “монголчуудын орон” гэвэл тэрхүү “орон” нь халуун дулаан бүс нутаг, монголчуудын амьдардаг бүс нутгийг зааж буй газар зүйн ойлголт болно. Иймд дээрх хүснэгт, газрын зургийн гарчиг нь төрт улс, үндэстэн гэхээсээ Халх, Дөрвөд, Баяд, Буриад, Захчин зэрэг олон угсаатан аж төрдөг газар зүйн бүс гэх ойлголтыг өгнө.
Мягмар Пүрэвсүрэнгийн Copyright (c) 2026 Мягмар Пүрэвсүрэнгийн https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10952 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Шашны итгэл үнэмшлийг тодруулах туршилт, тоглоомын судалгаа https://journal.num.edu.mn/MAR/article/view/10955
Антропологийн судалгаанд нийгмийн зохион байгуулалт, хүмүүс хоорондын харилцааг ярилцлага, оролцон ажиглах арга зүйгээр судлахаас гадна нийгмийн сүлжээний торлог (social network analysis) болон туршилтын (experiment) арга зүйг ашиглаж илүү нарийвчлалтай үр дүнг гаргахад нөлөөтэй байгаа билээ. Тус өгүүлэлд туршилт тоглоомын арга зүйд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуй, нийгэм соёлын өөрчлөлт дунд Дорнод болон Увс аймаг дах шашны итгэл үнэмшил сэдвээр явуулсан судалгааны үр дүнг ашиглав. Бидний судалгаандаа хэрэглэсэн арга нь туршилт, тоглоомын онолын (experiment, game theory) арга зүй бөгөөд энэхүү арга нь хүний дадал, зан үйлийг баримтжуулан авч, тоон мэдээлэл бүрдүүлж, чанарын мэдээллээр тайлбарласнаар судалгааны бодитой, найдвартай, үнэмшилтэй байдлыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм. Тиймээс шашин шүтлэг, итгэл үнэмшил нь хүмүүс болон бүлгүүдийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэхэд тус арга зүйг ашиглах нь үр дүнтэй байв. Мөн байгалийн болон нийгмийн нөөц баялаг тухайлбал ижилсэл-ондоошил, үнэт зүйлc (virtues), бэлчээр ус зэргийг хэрхэн хамтран ашиглаж, хуваалцаж, харилцан тусалж (reciprocity) байгааг бүлгийн болон хувь хүний хүрээнд судлахад нийцэж байснаараа онцлог билээ.
Мөнхзаяа Цацралмаагийн Copyright (c) 2026 Мөнхзаяа Цацралмаагийн https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10955 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Чанарын ба тоон судалгаан дахь этнографийн үүрэг https://journal.num.edu.mn/MAR/article/view/10956
Тус өгүүлэлд антропологийн судалгааны үр дүнгээс онолын түвшинд дүгнэлт гарах хүртэл туулдаг арга замыг тайлбарлахыг зорьлоо. Энэ нь судалгааны арга зүй практикт хэрхэн өрнөдгийг ойлгоход илүү дөхөм болох учиртай юм. Үүнд Хэнтий болон Завхан аймагт 1) бэлчээрийн мал аж ахуй, 2) эдийн засгийн шийдвэр, нийгмийн сүлжээ сэдвээр явуулсан урт хугацааны судалгааны 2023 оноос хойших дата, мэдээллийг голлон ашиглав. Тэр дундаа этнографи жишээ, хээрийн судалгааны явцад тулгарсан асуудал зэргийг хээрийн тэмдэглэлээсээ голлон орууллаа. Дээрх судалгааны үндсэн арга зүй нь этнографийн ажиглалт, ярилцалгын хүрээнд хийгдсэн. Эдгээр судалгааны материалд түшиглэн сүлжээний торлог зурах байдлаар нийгмийн бүлгүүдийг тодорхойлох арга зүйг илүү дэлгэрэнгүй өгүүлэх билээ. Үүнд тэдгээрийн харилцааны хэлбэр, гишүүнчлэл, зохицуулагч, шийдвэр гаргагчийг илрүүлэх гэхчлэн онолын түвшинд дүгнэлт гарах хүртэл туулах арга замыг нарийн тайлбарлана. Ураг төрөл, газар нутагт суурилсан нийгэм, нийгмийн бүлгүүдийн тухай маргаан, түүнээс үүдэн гарах олонхи, цөөнх, бүлгүүдийн харилцаа, нутгийн хүмүүс хамтарч ажилладаг эсэх, хувийн болон нийтийн өмчийн маргаан зэрэг олон чиглэлээр судлав.

Антропологийн хээрийн судалгаа нь урт хугацааны, дасан зохицох, системтэй эрэл хайгуул бөгөөд тодорхой асуудал эсвэл сэдвийг өөрийн биеэр оролцож, ажиглаж, ойлгох нь чухал ач холбогдолтой байдаг. Үүний зорилго нь тухайн асуудлын нэг хэсэг болсон, түүнд хувь нэмэр оруулж буй эсвэл түүний нөлөөлөлөөс хүртэж буй хүмүүсийн өнцгөөс ойлгоход оршино. Бид тэдний янз бүрийн итгэл үнэмшлийг, байр суурийг ойлгохыг эрмэлздэг. Мөн хүмүүсийн хэлдэг зүйл болон тэдний бодит үйлдэл хоёул антропологийн судалгаанд адилхан чухал ач холбогдолтой байдаг.
Цэвэлмаа Батсүхийн Copyright (c) 2026 Цэвэлмаа Батсүхийн https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10956 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Fulfilling Quotas through “Theft” https://journal.num.edu.mn/MAR/article/view/10957
This paper examines livestock theft in socialist Mongolia (1924–1992), particularly during the late socialist period from the 1960s to the 1980s. Drawing on ethnographic fieldwork conducted in Kharkhorin soum, Övörkhangai Province, between 2016 and 2024, including participant observation and interviews with elderly pastoralists, the study explores how herders experienced collectivization, state quotas, and informal livestock exchange. Historical materials, literary works, and socialist-era publications are also analyzed. The paper proposes the concept of “positive dispossession,” distinct from Marshall Sahlins’ (1972) notion of negative reciprocity. While livestock theft generally implies criminal appropriation, Mongolian pastoral society also contained forms of mutually understood livestock taking embedded within reciprocal social relations. Such practices can be traced to the late Qing period through narratives of the “shiliin sain er” (good men of the plains), figures remembered for redistributing livestock from wealthy elites to poorer herders. Under socialism, herders belonging to collectives (negdel) were required to fulfill state production quotas despite ecological crises such as drought (gan) and severe winter disasters (zud). In response, pastoralists concealed livestock from state inspection and registration and relied on informal networks, including sain er, to obtain livestock necessary for survival and quota fulfillment. The paper argues that stolen livestock functioned as manipulable resources within informal systems of reciprocity and mutual adjustment.
Bat-Ochir Baljinnyam Copyright (c) 2026 Bat-Ochir Baljinnyam https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10957 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Human Resource Audit in the Public Service https://journal.num.edu.mn/MAR/article/view/10958
This article examines the theoretical foundations, global evolution and emerging practice of human resource auditing, with particular attention to its relevance for Mongolia’s public sector reforms. Drawing on classical and contemporary human resource management theories—including behavioural science, human capital theory, strategic HRM, the resource-based view, institutional theory and systems theory—the study conceptualises the human resource audit as an evidence-based evaluative mechanism that supports organisational learning, strengthens accountability, and aligns human resource systems with strategic objectives. The analysis demonstrates how twenty-first century developments such as digitalisation, HR analytics, New Public Governance and international performance audit standards have expanded the scope and methodological sophistication of HR auditing in both private and public sectors. The Mongolian case is situated within this broader theoretical landscape. As a post-socialist state engaged in democratisation and market transition, Mongolia continues to grapple with fragmented institutional capacity, politicised appointments, uneven performance management and limited professional development systems. The Civil Service Law (2017), together with subsequent audit procedures and manuals, has introduced a formal basis for human resource auditing, signalling a shift from traditional personnel administration toward rules-based, meritocratic and evidence-driven public sector management. Early pilot audits conducted by ministries and local administrations illustrate both the opportunities and challenges of institutionalising HR auditing, revealing the need for improved documentation systems, stronger HR analytics, enhanced auditor capacity and more consistent organisational compliance. The study argues that human resource auditing holds significant potential to advance Mongolia’s state capability by reinforcing meritocracy, enhancing transparency, reducing patronage, and supporting the strategic goals outlined in Vision 2050. As Mongolia deepens its public administration reforms, HR auditing can serve as an important governance tool for fostering an ethical, professional and performance-oriented civil service. The article contributes to the emerging comparative literature on HR auditing in transitional and developing contexts and highlights the need for further empirical research to refine methodologies and sustain long-term institutionalisation.
Mungunskh Batchuluun Copyright (c) 2026 Mungunskh Batchuluun https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10958 Fri, 15 May 2026 00:00:00 +0800 Хятадын хойд нутгийн улаан үхрийн өрхийн фермерын нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай үйлдвэрлэлийн үйл ажиллагааны судалгаа https://journal.num.edu.mn/MAR/article/view/10443
Хүн төрөлхтний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаруулалт нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгааны нэг бөгөөд дэлхий дахины анхаарал татсан сэдэв юм. Уг судалгаа нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин зүүн гарын хойд хошууны N гацааны улаан үхэр үржүүлэгч өрхийн 61 фермерээс ярилцлага авч, зан үйлийн эдийн засгийн холбогдох онолуудыг ашиглаж боловсруулав. Эдгээр өрхийн фермерүүдийн нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай үйлдвэрлэл эрхлэх эрмэлзэл, түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийг судлав. Тус судалгаагаар БНХАУ-ын засгийн газраас нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай ХАА-г дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг сайтар явуулах, зохих татаасын бодлого хэрэгжүүлэх, өрхийн фермерүүдийн хэт өндөр өртгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах хэрэгтэйг гэсэн зөвлөмж гарав.
M Бүрэнжаргал, Цэгээн Цэгээн Copyright (c) 2026 M Бүрэнжаргал, Цэгээн Цэгээн https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0 https://journal.num.edu.mn/MAR/article/view/10443 Fri, 15 May 2026 00:00:00 +0800