Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

Author Guidelines

Mongolian Anthropological Review uses APA style. If you are submitting your article in English, please follow it. Two peer reviews will be done within six weeks. 

For authors who submit in the Mongolian language, please follow the instructions below:

Ерөнхий мэдээлэл

Тус эрдэм шинжилгээний сэтгүүл нь антропологийн шинжлэх ухааны бүх салбарыг хамарсан эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлдэг, хянан магадлагаа хийгддэг сэтгүүл юм. Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тойм өгүүлэл, товч тэмдэглэл, шинэ мэдээ мэдээлэл, ном зохиолын шүүмж зэргийг хэвлүүлэх боломжтой.
Сэтгүүл нь зохиогчийн нас, хүйс, эрхэлдэг ажил болон газарзүйн байршлаас үл хамааран бүтээлийг хүлээн авна.

Өгүүллийг хэвлэн нийтлэх хугацааг богиносгохын тулд хянан магадлагаа хийгдэж, хэвлэхээр зөвшөөрөгдсөн өгүүллийг эхлээд онлайн хэлбэрээр нийтэлнэ.

Хянан магадлагаа хийх үйл явц

Сэтгүүлд ирүүлсэн өгүүллийн гар бичмэлийг хоёр буюу түүнээс доошгүй шүүмжлэгч уншиж, хянан магадлагаа хийнэ. Гар бичмэлийг хүлээн авмагц Ерөнхий редактор өгүүллийн агуулга, үр дүн, сэтгүүлийн шаардлагад нийцэж буй эсэх, зохиогчдод зориулсан зааврыг баримталсан байдлыг урьдчилан үнэлж, шаардлага хангасан тохиолдолд мэргэжлийн шүүмжлэгчид илгээнэ. Харин шаардлага хангаагүй тохиолдолд гар бичмэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуг зохиогчид илгээнэ. Зохиогчид өөрсдийн өгүүллээ сэтгүүлд ирүүлэхдээ хоёр ба түүнээс дээш шүүмжлэгчийн нэрийг санал болгож болно.

Редакторууд өгүүллийн хураангуй, гарчиг болон Mongolian anthropological review сэтгүүлийн холбоосыг багтаасан цахим шууданг хоёр хянан тохиолдуулагчид илгээнэ. Хянан тохиолдуулагчид уг хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдэхэд хоёр долоо хоногийн хугацаа өгнө. Хянан тохиолдуулагчид хүлээн зөвшөөрсөн тохиолдолд систем тухайн өгүүллийг бүрэн эхээр нь нээж, дөрвөн долоо хоногийн дотор хяналтаа дуусгахыг хүснэ. Хянан тохиолдуулагч нь өгүүллийн гар бичмэлд эерэг үнэлгээ, бүтээлч санал, хэл найруулгын засвар зэргийг нарийвчлан тусгасан дэлгэрэнгүй санал хүсэлт гаргаж, дүгнэлтээ илгээх шаардлагатай.

Өгүүллийн анхдагч байдал ба ёс зүй

Зохиогчид өөрсдийн туршилт, судалгааны үр дүн дээр тулгуурлан анхдагч бүтээл туурвисан байх шаардлагатай. Хэрэв бусдын бүтээлийг ашигласан бол зохих ёсоор эш татсан байх ёстой.

Бүтээлийн хулгай (plagiarism) нь олон хэлбэртэй бөгөөд үүнд:

  • бусдын бүтээлийг хууль бусаар ашиглах,
  • бүтээлийн тодорхой хэсгийг хуулбарлах,
  • орчуулж ашиглах,
  • бусдын судалгааны үр дүнг өөрийнх мэт үзүүлэх зэрэг үйлдлүүд орно.

Бүтээлийн хулгай нь аль ч хэлбэрээрээ ёс зүйгүй үйлдэл бөгөөд ийм бүтээлийг хүлээн зөвшөөрөх, хэвлэн нийтлэх боломжгүй.

Сэтгүүлийн редактор нь гар бичмэлийг үнэлж, түүний агуулга болон зохиогчийн эрхийн асуудалтай холбоотойгоор сэтгүүлийн стандартад нийцэхгүй зүйл илэрсэн тохиолдолд хэвлэхээс татгалзах эрхтэй.

Иймд зохиогчид өөрсдийн гар бичмэлээ анхдагч бүтээл болохыг, өмнө нь хэвлэгдэж байгаагүй, бусад сэтгүүлд илгээгдээгүй гэдгийг баталгаажуулсан мэдэгдэлтэйгээр сэтгүүлийн редакцид ирүүлэх шаардлагатай.

Зохиогчид зориулсан заавар

Туршилт, судалгааны үр дүнг бий болгох, боловсруулж, гар бичмэл бичихэд тодорхой хувь нэмэр оруулсан судлаачдын нэрийг зохиогчдын жагсаалтад оруулах ёстой.
Өгүүллийг бэлтгэх явцад зохиогч бүрийн оруулсан хувь нэмрийг тодорхой тусгасан байх шаардлагатай.

Зохиогчийн эрхийг хүндэтгэж, бусад судлаачдын бүтээлийг ашиглах тохиолдолд заавал эх сурвалжийг зөв эш татах ба шаардлагатай тохиолдолд хуулбарлах зөвшөөрлийг зохиогчдоос урьдчилан авах ёстой.

Сэтгүүлд дараах төрлийн бүтээлүүдийг хэвлэх боломжтой

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл: ном, хүснэгт, зураг оруулсан тохиолдолд 9,000-аас илүүгүй үгтэй байна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд хянан магадлагаа хийгдэнэ.
  • Тойм өгүүлэл: ном, хүснэгт, зураг орсон тохиолдолд 11,000-аас илүүгүй үгтэй байна. Хянан магадлагаа хийнэ.
  • Товч тэмдэглэл: нийт 3,000-аас илүүгүй үгтэй байна. Хянан магадлагаа хийх эсэхийг сэтгүүлийн редактор шийдвэрлэнэ.
  • Шинэ мэдээ мэдээлэл: нийт 2,000-аас илүүгүй үгтэй байна. Сэтгүүлийн редакцийн хяналт, үнэлгээний үндсэн дээр хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.
  • Номын шүүмж: сэтгүүлтэй холбоотой шинэ номын товч тойм, шүүмжийг 1,000 үг хүртэл хязгаарлана. Сэтгүүлийн редакцийн хяналт, үнэлгээгээр хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Гар бичмэлийн зохион байгуулалт

Гар бичмэлийг дараах дарааллаар бичнэ:

Гарчиг, Товч гарчиг, Хураангуй, Түлхүүр үг, Материал ба арга зүй, Үр дүн, Хэлэлцүүлэг, Талархал, Ашигласан ном зүй.

Нүүр хуудас

Нүүр хуудсанд дараах мэдээллийг оруулна:

  • Гарчиг: бүтээлийн агуулгыг илэрхийлсэн, оновчтой, товч бөгөөд тодорхой байх ёстой. Шаардлагатай бол дэд гарчиг нэмэж болно.
  • Товч гарчиг: таслал, тэмдэг оролцуулан 50 тэмдэгтээс илүүгүй байна.
  • Зохиогчид: зохиогч бүрийн овог, нэр, байгууллагын харьяалал, цахим шуудангийн хаяг, ORCID дугаар.
  • Харилцах хаяг: холбоо барих зохиогчийн шуудангийн хаяг, утас (олон улсын кодтой), цахим шуудангийн хаяг.

Хураангуй

Өгүүллийн үндсэн үр дүн болон гол дүгнэлтийг нэгтгэн, судалгааны ач холбогдлыг илэрхийлсэн товч бичвэр байна.
Хураангуй нь 200 үгнээс хэтрэхгүй байх шаардлагатай.
Хураангуйд товчлол, ишлэл оруулахаас зайлсхийнэ.

Түлхүүр үг

Онлайн хайлт хийх болон өгүүллийн агуулгыг илэрхийлэх түлхүүр үгсийг (индексийн нэр томьёо) оруулна.
Түлхүүр үгэнд гарчигт орсон үгсийг дахин давтахгүй байхыг анхаарна.

Оршил

Оршил хэсэгт тухайн чиглэлээр өмнө хийгдсэн судалгааны ажлыг тоймлон танилцуулж,
хэлэлцэж буй асуудлын зорилго, ач холбогдол, судалгааны шинэ чиг хандлага, онолын үндэслэлийг тодорхой тусгана.

Материал ба арга зүй

Энэ хэсэгт өөрсдийн судалгаанд ашигласан материал, цуглуулсан мэдээлэл, хийсэн ажиглалтын үр дүнг дэлгэрэнгүй бичнэ.
Мөн хээрийн болон лабораторийн судалгаа, туршилт, ажиглалтын үеийн хэрэглэсэн арга, техник, өгөгдөл ба түүвэр боловсруулахад ашигласан статистикийн болон бусад аргуудыг тодорхой дурдана.

Үр дүн

Үр дүнгийн хэсэг нь зөвхөн өөрсдийн бий болгож илрүүлсэн үр дүнг багтаах бөгөөд
бичвэр нь хүснэгт, зураг дээр өгөгдсөн мэдээллийг давхардуулж бичихгүй,
гэвч шаардлагатай тохиолдолд тэдгээрийг тайлбарлаж болно.

Статистик үзүүлэлтийг оруулахдаа ашигласан шинжилгээний төрөл, түүврийн хэмжээ, чөлөөний зэрэг, магадлалын түвшин зэргийг дэлгэрэнгүй бичнэ.

Дүгнэлт, хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэгт үндсэн үр дүн, түүний ач холбогдол, шинэлэг талууд,
бусад судалгааны ажлуудтай харьцуулсан дүгнэлт,
мөн тухайн ажлын онолын болон практик ач холбогдлын талаар хэлэлцэнэ.

Талархал

Судалгааг хийхэд тусалсан хувь хүн, хамт олон, байгууллагад хандан талархлаа илэрхийлнэ.
(Жишээлбэл: “Энэхүү судалгаанд дэмжлэг үзүүлсэн ... байгууллагад талархал илэрхийлье.”)

Ашигласан ном зүй

Өгүүллийн бичвэрт эшлэлийг дараах байдлаар хийнэ:

  • Нэг зохиогч: Aoki (1990) эсвэл (Aoki, 1990);
  • Хоёр зохиогч: Beck and Woas (1993) эсвэл (Beck & Woas, 1993);
  • Хоёр ба түүнээс дээш зохиогч: Norton et al. (1993) эсвэл (Norton et al., 1993).

Нэг зохиогчийн ижил жилд хэвлэгдсэн хоёр болон түүнээс дээш бүтээлийг ялгахын тулд жижиг үсгийн индекс ашиглана.
Жишээлбэл: Thompson and Heck (2002a, 2002b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b).

Бичвэрт олон бүтээлийг эшлэхдээ он цагийн дарааллаар жагсааж бичнэ
(цагаан толгойн дарааллаар биш):
Жишээлбэл: (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001).

Ашигласан бүтээлийн жагсаалтыг зохиогчийн овгийн эхний үсгээр цагаан толгойн дарааллаар оруулна.
Хамтран зохиогчдын нэрийг бүрэн бичиж, нийтэлсэн он, бүтээлийн нэр, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудасны дугаар зэргийг бүрэн тусгана.

Ном зүй

Сэтгүүлийн нэр, хэвлэгдсэн он, боть (эсвэл цуврал), өгүүллийн хуудасны дугаарыг тодорхой бичих шаардлагатай.
Ном зүйн жагсаалтад эш татсан бүтээлийг дараах жишээгээр бичнэ:

Жишээ:
Wiklund, C. G., Kjellén, N. & Isakson, E. (1998). Mechanisms determining the spatial distribution of microtine predators on the Arctic tundra. Journal of Animal Ecology, 67, 91–98.

Dhaliwal, G. S. (1970). Impact of chemical control on honey bees. Pesticides (Bombay), 4(11), 17–19.

Cramp, S. & Simmons, K. E. L. (1980). The Birds of the Western Palearctic. Oxford University Press, Oxford, 356 pp.

Brothers, D. J. & Finnamore, A. T. (1993). Superfamily Vespoidea. In Goulet, H. & Huber, J. T. (Eds.), Hymenoptera of the World: An Identification Guide to Families (pp. 161–278). Agriculture Canada, Ottawa.

Техникийн шаардлага

Хүснэгт болон зургийн дарааллаар тухайн өгөгдлийн агуулгыг илэрхийлсэн тайлбарыг бичнэ.
Хүснэгтийн мөрүүдийг нэг хэмжээтэй интервалтай бичиж, дарааллаар дугаарлана.

Нэмэлт мэдээллийг (жишээлбэл, статистикийн шинжилгээний үр дүн) хүснэгтэд дараах хэлбэрээр бичнэ.
Хүснэгт, зураг нь дараах хэмжээнд нийцсэн байх шаардлагатай:

  • өргөн: 160 мм-ээс хэтрэхгүй
  • өндөр: 240 мм-ээс хэтрэхгүй
  • баганын өргөн: 75 мм-ээс багагүй

Бүх зураг нэр болон дугаартай байх бөгөөд нэр нь тухайн зургийн агуулгыг товчоор илэрхийлсэн байх ёстой.
Өгүүлэлд оруулах фото зураг нь өнгөт эсвэл хар-цагаан байж болох бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан өндөр нягтралтай (өндөр пикселтэй) байх ёстой.

Хүснэгт, зургийг текст дотор “Зураг 1”, “Зураг 1–2”, “Хүснэгт 1”, “Хүснэгт 1–3” гэх мэтээр дурдан,
зохих байрлалаа тэмдэглэнэ. Нэг ижил өгөгдлийг зураг болон хүснэгтэд давхар оруулахыг хориглоно.

Хавсралт

Хэрэв судалгаанд нэмэлт тоон мэдээлэл, хүснэгт, зураг, зураглал зэргийг оруулах шаардлагатай бол эдгээрийг Хавсралт хэсэгт багтаана.

Дардс ба хэвлэлийн материал

Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, товч тэмдэглэл, шинэ мэдээ мэдээлэл, номын шүүмж зэрэг бүх төрлийн бүтээлийг үнэгүй хэвлэх бөгөөд
харин зохиогчид өөрийн бүтээлийг өнгөөр хэвлүүлэх (хэвлэмэл хувилбараар) хүсвэл түүний хэвлэлийн зардлыг өөрөө төлнө.

Хэвлэхээр зөвшөөрөгдсөн өгүүллийн дардсыг холбоо барих зохиогчид илгээнэ.

Дардсыг хянах ба нийтлэх

Дардсыг зохиогчид илгээж хянуулах бөгөөд энэ шатанд зохиогч өгүүллийн үр дүн, өгөгдөл, агуулгад өөрчлөлт оруулахыг хориглоно.
Зөвхөн хэвлэлийн эх бэлтгэх явцад гарсан техникийн алдааг засах боломжтой.

Дардсыг хянаж дууссаны дараа өгүүллийг онлайнаар хэвлэж, цахим хувилбарыг зохиогчид PDF файл хэлбэрээр хүргэнэ.

Гар бичмэлээ сэтгүүлд илгээх

Хэрэв та тус сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийг хүсвэл сэтгүүлийн вэб хуудсан дахь онлайн мэдүүлгийн системийг ашиглана уу. Сэтгүүлийн вэб хуудсанд дараах хаягаар нэвтэрч, зохиогчдод зориулсан зааврыг татаж авах боломжтой:

Энэхүү удирдамжийг баримтлаагүй гар бичмэлийг сэтгүүлийн редакци хүлээн авахаас татгалзаж, зохиогчид буцаана.

Хэлний шаардлага

Зохиогчийн эх хэл нь англи биш тохиолдолд гар бичмэлээ илгээхээсээ өмнө тухайн чиглэлээр ажилладаг англи хэлтэй судлаач уншиж, хэл найруулгын хяналт хийсэн байх шаардлагатай.
Англи хэлний бичлэгийн чанар муутай гар бичмэлийг сэтгүүл хүлээн авахгүй.
Өгүүллийн бичвэрт Америк эсвэл Британийн зөв бичгийн дүрмийн аль нэгийг тууштай баримтална.

Зохиогчийн мэдүүлэг

Зохиогч (эсвэл холбоо барих зохиогч) нь дараах нөхцөлүүдийг баталгаажуулсан мэдэгдэл, батламжийгсэтгүүлийн редакцид ирүүлнэ. Үүнд:

  • Өгүүлэл нь өөрсдийн судалгааны анхны үр дүн дээр тулгуурласан байх;
  • Тухайн бүтээл нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй, мөн өөр сэтгүүлд илгээгдээгүй байх;
  • Бусдын бүтээлийг ашигласан бол зохих журмын дагуу эш татсан байх;
  • Бүх зохиогчид гар бичмэлийг сэтгүүлд илгээхийг зөвшөөрсөн байх;
  • Судалгааны ажил нь ёс зүйн болон хууль эрх зүйн шаардлагад нийцсэн байх.

ХӨНЛӨНГИЙН ХЯНАГЧИЙН УДИРДАМЖ

Редакторууд өгүүллийн хураангуй, гарчиг болон Mongolian anthropological review сэтгүүлийн холбоосыг багтаасан цахим шууданг хоёр хянан тохиолдуулагчид илгээнэ. Хянан тохиолдуулагчид уг хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдэхэд хоёр долоо хоногийн хугацаа өгнө. Хянан тохиолдуулагчид хүлээн зөвшөөрсөн тохиолдолд систем тухайн өгүүллийг бүрэн эхээр нь нээж, дөрвөн долоо хоногийн дотор хяналтаа дуусгахыг хүснэ.

Хянан тохиолдуулагч нь өгүүллийн гар бичмэлд эерэг үнэлгээ, бүтээлч санал, хэл найруулгын засвар зэргийг нарийвчлан тусгасан дэлгэрэнгүй санал хүсэлт гаргаж, дүгнэлтээ илгээх шаардлагатай.

Ёс зүйн удирдамж

  • Хянан тохиолдуулагч нь ирүүлсэн гар бичмэл бүрийг шударга, тал засахгүйгээр үнэлэх үүрэгтэй. Тэд зохиогчийн арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, хүйс, нас, албан тушаал, байгууллагын харьяаллаас үл хамааран зөвхөн бүтээлийн чанарыг үнэлнэ.
  • Хянан тохиолдуулагч нь гар бичмэлийг хянан үзэхээс өмнө ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг ил тод мэдэгдэх ёстой. Үүнд зохиогч(ид)-той холбоотой аливаа харилцаа хамаарна.
  • Хянан тохиолдуулагч нь хянан тохиолдуулах үйл явцыг нууцлалтай байлгах үүрэгтэй. Редакторын тодорхой зөвшөөрөлгүйгээр гар бичмэлтэй холбоотой мэдээлэл, захидлыг хэнтэй ч хуваалцах ёсгүй.
  • Тэд хэвлэгдээгүй гар бичмэлийн файл, зураг, мэдээллийг нууцлалыг баталгаажуулаагүй, олон нийтэд нээлттэй эсвэл мэдээллийг хадгалж ашиглаж болзошгүй систем, хэрэгсэлд (жишээлбэл ChatGPT зэрэг хиймэл оюунт туслах хэрэгслүүд) оруулах ёсгүй.
  • Хянан тохиолдуулагч нь өөрийн тайланг өөрөө бэлдэх ёстой бөгөөд хэрэв бусдыг оролцуулах шаардлагатай бол сэтгүүлийн зөвшөөрөл авна. Хяналтын явцад өөр хүнийг дүр эсгэхийг хориглоно.
  • Хянан тохиолдуулагч нь ChatGPT зэрэг LLM хэлний загваруудыг ашиглан хяналтын тайлан бэлтгэхийг хориглоно.
  • Хяналтын тайлан нь баримтад тулгуурласан, бүтээлч, иж бүрэн, нотолгоотой, тодорхой агуулгатай байх ёстой. Ашигласан ишлэл, баримтыг нарийвчлан шалгаж баталгаажуулах хариуцлага хянан тохиолдуулагчид ногдоно.
  • Тайланд хувийн шинжтэй, хэн нэгний нэр хүндэд халдаж болох үг хэллэг ашиглахыг хориглоно.
  • Тайлан болон санал дүгнэлтээ цаг хугацаанд нь хүргэхийн тулд бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол редакторт нэн даруй мэдэгдэнэ.
  • Хянан тохиолдуулагч нь өгүүлэлд өмнө нийтлэгдсэн эсвэл бусад газарт ирүүлсэн гар бичмэлтэй адил төстэй хэсэг байгааг анзаарах юм бол редакторт анхааруулна.

Хяналтын удирдамж

  • Таны санал зохиогчид илгээгдэх тул бүтээлч, тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай. Тайлбар нэмж өгөх, тодорхойгүй хэсгийг асуух, сайжруулах санал дэвшүүлэхийг хичээгээрэй.
  • Өгүүлэл шинэ судалгаа бол хэрэглэсэн арга зүй нь зохистой эсэх, тухайн салбарын хүлээн зөвшөөрсөн түвшинд нийцэж байгаа эсэхийг дүгнэнэ.
  • Тодорхойгүй байдал эсвэл өөрийн мэргэжлийн чиглэлээс гадуур асуудлыг үнэлж чадахгүй байгаа бол энэ тухай тэмдэглэнэ.
  • Зохиогчид бичвэрийн ил тод байдал, товч байдлыг сайжруулах тодорхой арга санал болго.
  • Өгүүллийн сэдэв урт хэмжээтэй нь зохистой эсэхийг дүгнээд, хэт урт гэж үзвэл богиносгох шаардлагатай хэсгийг тодорхой зааж өг.
  • Үсгийн болон дүрмийн алдааг засах нь таны үүрэг биш боловч утга тодорхойгүй байгаа хэсгийг зааж өгөхөд тустай.
  • Та зохиогчийн байр суурьтай санал нийлэхгүй байж болох ч хэрэв тэдний нотолгоо хангалттай бол өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхийг хүндэтгэнэ.
  • Судалгааны ёс зүйн зөрчил илрүүлэх нь таны үндсэн үүрэг биш боловч сэжигтэй зүйл ажиглагдвал редакторт даруй мэдэгдэнэ.

Хяналтын тайлан ба зөвлөмжийн бүтэц

Таны хяналтын тайлан дараах хоёр зорилготой байна:

  1. Редакторт хэвлэлийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөх.
  2. Зохиогчид гар бичмэлээ сайжруулах бүтээлч санал өгөх.

Тайлангаа өгүүллийн зорилго, арга зүй, гол дүгнэлтийг товчлон танилцуулснаар эхэлж, нийтлэг үнэлгээгээ үргэлжлүүлэн бичнэ. Шүүмжлэлээ зөвхөн бүтээлд чиглүүлж, зохиогчид хандсан сөрөг өнгө аясыг зайлсхий.

Бүтээлч санал өгөхдөө дараах гурван зарчмыг баримтлана:

  • Зохиогчид яг ямар сайжруулалт хийх шаардлагатайг тодорхой зааж бич.
  • Энгийн, ойлгомжтой хэлээр бичиж, бүрхэг эсвэл сөрөг өнгө аястай үг хэллэгээс зайлсхий.
  • Бүх санал нь хамааралтай, хэрэгжих боломжтой, бүтээлийн чанарыг сайжруулахад чиглэсэн байх ёстой.

Редакторт өгөх дүгнэлтийн хувилбарууд

Гар бичмэлийг үнэлсний дараа дараах саналуудын аль нэгийг өгнө:

  • Хүлээн авах: өөрчлөлтгүйгээр хэвлүүлэхэд тохиромжтой.
  • Жижиг засвар: бага зэргийн тодорхой өөрчлөлт хийсний дараа хэвлэхэд бэлэн.
  • Томоохон засвар: өргөн цар хүрээтэй өөрчлөлт шаардлагатай (жишээлбэл, илүү гүнзгий шинжилгээ, өргөжсөн судалгааны тойм, эсвэл хэсгүүдийг дахин бичих).
  • Татгалзах: энэ сэтгүүлд хэвлэхэд тохиромжгүй эсвэл засвар хэт их шаардагдаж байгаа.

Хэрэв “татгалзах” санал өгч байгаа бол энэ нь бүтээлийн судалгааны ач холбогдлын хязгаарлагдмал байдал уу эсвэл арга зүйн ноцтой доголдлоос шалтгаалж байгаа эсэхийг (шаардлагатай бол нууцаар) тодорхой зааж өг. Энэ нь редакторт илүү үндэслэлтэй шийдвэр гаргахад тусална.

Маягт 1

...................... СЭТГҮҮЛИЙН ХЯНАН МАГАДЛАГААНЫ ХУУДАС

Шүүмжлэгчийн санал

  1. ☐ Засвар, өөрчлөлтгүйгээр хэвлэх
  2. ☐ Бага зэрэг засвар оруулах
  3. ☐ Томоохон хэмжээний засвар шаардлагатай
  4. ☐ Хэвлэхээс татгалзах (шаардлага хангаагүй)
  5. ☐ Бусад зөвлөмжүүд

Тусгай тэмдэглэлүүд

  1. Судалгаанд ашигласан өгөгдөл нь зохиогчдын өөрсдийн анхдагч өгөгдөл мөн үү?
  2. Энэхүү өгүүлэл өмнө нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн хэвлэгдсэн эсэх?
  3. Өгүүллийн нэр нь агуулгаа илэрхийлсэн, товч бөгөөд тодорхой бичигдсэн үү?
  4. Хураангуй нь өгүүллийн гол агуулга, үр дүнг хангалттай илэрхийлж чадсан уу?
  5. Олон улсын хэмжилтийн нэгж болон нэр томьёог зөв хэрэглэсэн эсэх?
  6. Судалгаанд хэрэглэсэн арга зүй нь орчин үеийн шаардлагад нийцсэн үү?
  7. Өгөгдлийг статистикийн аргаар хангалттай боловсруулсан уу?
  8. Үр дүнгийн тайлбар, дүгнэлт нь тодорхой, логиктой бичигдсэн үү?
  9. Хэлэлцүүлэг болон дүгнэлт нь үр дүнг бодитоор тусгасан эсэх?
  10. Хүснэгт, зурагууд нь зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулсан уу?
  11. Гар бичмэлийн зарим хэсгийг өөрчлөх, өргөтгөх, хасах шаардлагатай юу?
  12. Гар бичмэлийн нийт урт нь агуулгатайгаа нийцэж байна уу?
  13. Бичлэг, найруулга нь хангалттай сайн түвшинд байна уу?
  14. Шаардлагатай ном зүйг бүрэн ашиглаж, зөв эш татсан уу?
  15. Бусдын бүтээлийг зохиогчийн эрхийг зөрчилгүй ашигласан уу?

Нэмэлт санал, үнэлгээ

.....................................................................................................................
.....................................................................................................................
.....................................................................................................................
.....................................................................................................................
.....................................................................................................................

Энэхүү гар бичмэлийн хянан магадлагааг тогтоосон хугацаанд хийж, үнэлгээ өгсөн танд баярлалаа.

Articles

Section default policy

Privacy Statement

The names and email addresses entered in this journal site will be used exclusively for the stated purposes of this journal and will not be made available for any other purpose or to any other party.