Тодорхой/ тодорхой бусын хэлзүйн ай олон хэлэнд илрэх нь
Grammatical category of definiteness/ indefiniteness in languages
DOI:
https://doi.org/10.22353/MJFLC2012108Keywords:
тодорхой, тодорхой бусын ай, хэлзүйн ай, утгын ай, хэлний төвшин, нэрийн бүлэгAbstract
Нэрийн бүлгийн онцгой шинж болох тодорхой/ тодорхой бусын ай нугархай хэлэнд ихэвчлэн ялгацаар илэрдэг бөгөөд энэ нь залгамал хэлнээ нэр үгийн зарим бүтээврийн ялгацын үүрэг, утгатай дүйнэ. Өгүүлбэр дэх нэрийн бүлгийн хэлбэржих байдал буюу хэл, хэлэхүйд үгзүй, өгүүлбэрзүйн аргаар хэрхэн илэрдгийг хэл бол тэмдгийн тогтолцоо бөгөөд тэмдэг, тэмдгийн утга буюу тэмдэглэхүүний харьцааг илэрхийлдэг тогтолцооны тогтолцоо юм гэсэн бүтэц хэл шинжлэлийн уламжлалт онолын хүрээнд зарим хэлний жишээг авч үзлээ.
Тодорхой/ тодорхой бусын айг орчин цагийн хэл шинжлэлийн судалгааны чиглэл, хүн төрөлхтний олон хэлний хэв шинж судлал түүний дотор хүний хэлэнд нийтлэг үзэгдэл болох үүднээс хэлний нэгжийн утга, үүрэг, хэрэглээг цогц байдлаар авч үзвэл олон сонирхолтой зүйл ажиглаж болох ч энэ удаа хэлбэр судлалын төвшинд хэрхэн илэрдгийг тодруулахыг зорилоо.
Definiteness is a semantic-pragmatic notion that is closely associated with the use of the definite article (or determiner) in languages like English, Spanish, French or Hungarian. Definite expressions cover personal pronouns, proper names, demonstratives, definite noun phrases, and universally quantified expressions. Noun phrases with the definite article, known as “definite descriptions” are a key issue in grammar with respect to the interaction of reference and description in identifying an object.
References
Бондарко. А. В. (ред.), Теория функциональной грамматики: Субъектность. Объектность. Коммуникативная перспектива высказывания. Определенность/ неопределенность /, СПб.: ‘Наука’, 1992.
Равдан Э., Орчин цагийн хэл шинжлэл, УБ., 2005.
Трубецкой Н.С., Отношение между определяемым, определением и определенностью, Избранные труды по филологии, М., 1987. –C.37-43.
Croft, William, Typology and Universals, Cambridge University Press, 1990.
Dryer, Matthew S., Definite articles. In: Haspelmath, Martin, Matthew S. Dryer, David Gil & Bernard Comrie, (eds.) The World Atlas of Language Structures (WALS). Oxford: Oxford University Press. 2005. 154-157.
Givon, T., Syntax: A Functional Typological Introduction, Chicago, 1984. Lyons, Christopher, Definiteness, Cambridge: CUP. 1999.
Hawkins, J.A., Definiteness and indefiniteness, London, Croom Helm, 1978.