5G СҮЛЖЭЭН ДЭХ ТАРХСАН ХӨДӨЛГӨӨНТ БАЙДЛЫН УДИРДЛАГАД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАХ МЕХАНИЗМТАЙ ХЭНДОВР
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v3i1.35Keywords:
5G, mobility management, handover, authenticationAbstract
Мобайл сүлжээний үндсэн үүрэг нь яриа дамжуулахаас өгөгдөл дамжуулах болон өөрчлөгдөж байна. 5G сүлжээ нь хөдөлгөөнт хэрэглэгчийг өндөр хурдны интернетээр хангах үндсэн зорилготой юм. Тэгвэл мобайл сүлжээнд хэрэглэгчийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй нэгж нь интернет үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдлыг хангах чухал үүрэгтэй юм.
5G сүлжээний стандартад тархсан хөдөлгөөнт байдлын удирдлага багтсан боловч хэрэглэгчийн баталгаажуулах механизмгүйгээрээ сул талтай байна.
Энэхүү судалгааны ажлаар бид хөдөлгөөнт байдлын удирдлагад хэрэглэгчийг баталгаажуулахад хэш функц ашиглах сайжруулалт хийснээ танилцуулсан. Энэхүү хэрэглэгчийг баталгаажуулах үйлдэл нь сүлжээн дэх системийн түвшний халдлагуудаас хамгаалах үндсэн зорилготой юм.
Мөн энэхүү ажлаараа туршилтын орчин зохион байгуулж санал болгож байгаа сайжруулалт болон боломжит баталгаажуулалтын шийдлүүдтэй харьцуулалт хийж үр дүнг тайлагнав. Үр дүнгээс, бидний сайжруулалт хэндоврын хоцролтыг ихэсгэх боловч пакетын алдагдал багасгаж, хөнөөлт анкөртай үед алдаа бага гаргаж байгаа сайн талтай байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.