ЮМСЫН ИНТЕРНЭТИЙН ХӨДӨЛГӨГЧИД ЧИГЛЭСЭН ХАЛДЛАГЫГ МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМ АШИГЛАН ИЛРҮҮЛЭХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v2i1.51Keywords:
Юмсын интернэтийн аюулгүй байдал, Машин сургалт, weka, Юмсын интернэтAbstract
Юмсын интернэтийн төхөөрөмжийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэх хирээр тухайн төхөөрөмжид чиглэсэн халдлагууд мөн адил өсөж байна. Халдлагын тоо өсөхөөс гадна халдлага амжилттай болох магадлал улам бүр нэмэгдэж буй нь өнөөдрийн байдлаар IP сүлжээний орчинд ашиглагдаж буй аюулгүй байдлын шийдэл, технологиудыг юмсын интернэтийн орчинд ашиглах боломж хомс байгаатай холбоотой. Үүнээс гадна олон хувь борлуулагдаж буй төхөөрөмжүүдэд чиглэсэн халдлага тасралтгүй гарсаар байх нь зайлшгүй болж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд андройд утас, лед гэрэл, температурын сенсор, Apple-ийн ухаалаг цаг зэргийн өгөгдөлд тулгуурлан халдлага илрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд юмсын интернэтийн төхөөрөмжийн төрлөөс хамаарч аюулгүй байдлын ялгаатай шийдлүүд хэрэглэх хэрэгтэй гэж үзсэн.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.