5G ГЕТЕРОГЕН СҮЛЖЭЭНДЭХ САЙЖРУУЛСАН НӨХЦӨЛТ ХЭНДОВР
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v3i1.41Keywords:
5G, Conditional handover, multiple thresholds, Wireless NetworksAbstract
5G сүлжээ дэлхий даяар нэвтэрч буй эхний давалгаа бидний амьдралд аль хэдийнээ нөлөөлж эхэлсэн.
Мобайл сүлжээний үндсэн хэсгүүдийн нэг бол Хөдөлгөөний Удирдлага бөгөөд хэрэглэгчийг бааз станцууд хооронд чөлөөтэй шилжих боломжийг олгож үйлчилгээг тасалдалтгүй дамжуулжуулах давуу тал олгоно.
Мобайл сүлжээний стандартын байгууллага 3GPP-ээс Release 15-ийг 5G-ийн шаардлагыг хангаж баталсан бөгөөд хөдөлгөөний удирдлагатай холбоотой өөрчлөлтүүдийн нэг нь дан холболттой үед хэрэглэгчийг илүү найдвартай сүлжээгээр хангах зорилготой нөхцөлт хэндовр юм.
Нөхцөлт хэндоврын гол онцлог нь тусгай нөхцөл хангах хүртэл боломжит бааз станцуудыг нэр дэвшигчээр хадгалж хэрэглэгчдийг олон бааз станцаас сонголт хийлгэх юм.
Харин энэхүү хэндоврын асуудал нь боломжит бааз станцуудын тооноос хамаарч дохиоллын мессежийн тоо ихсэх юм. Мөн хэрэглэгч бай бааз станцаа сонгох үедээ зөв сонгоогүйгээс үүдэж хэндоврын алдаа ихэснэ.
Энэ нь сүлжээний гүйцэтгэлд шууд муугаар нөлөөлнө.
Энэхүү судалгааны ажлаар бид нөхцөлт хэндоврийн процедурт босго оноо болон тригерыг өөрчилсөн механизм нэмж сайжруулалт хийнэ.
Өөрөөр хэлбэл бидний сайжруулалт нь нэр дэвшигч бааз станцуудаас сонгохдоо шалгах нөхцөлийн параметрүүдийг динамик болгох юм.
Бид туршилтын орчинд өөрсдийн сайжруулалтаа шалгахад хэндоврын гүйцэтгэлийн утгуудыг сайжруулсан үр дүн үзүүлсэн болно.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.