АЖИЛТНЫ ХАНДЛАГА БА АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ

Authors

  • Х.Адъяацогт ШУТИС, Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Б.Уламбаяр ШУТИС, Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100410

Keywords:

Ажилтны оролцоо, Тууштай байдал, Ажлын сэтгэл ханамж, Ажил таслалт, Хоцролт

Abstract

Энэхүү судалгааны ажлаар үйлдвэрийн газрын ажилтнуудын ажилдаа хандах хандлага ба ажлын гүйцэтгэл(бүтээмж) хоорондын хамаарлыг судлан дүгнэж, шинжилгээний үр дүнд тулгуурлан санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны ажлын үр дүнгээс үзвэл ажилтнууд ажил таслалт, хоцролт, хулгайд сөрөг хандлагатай ба энэ нь хувь хүний зан төлөвт ихээхэн нөлөөлдөг байна. Мөн шинжилгээгээр хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны болон удирдах, инженер техникийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл хэвийн болон бусад ажилтнуудтай харьцуулахад доогуур, ажлын сэтгэл ханамж нэмэгдэх нь ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг, ажил таслалт нэмэгдвэл ажлын гүйцэтгэл буурдаг, соёлын болон ажлын нөхцөл байдлын хүчин зүйлс сайжрах нь ажилтны ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарлаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-12-01

How to Cite

Х.Адъяацогт, & Б.Уламбаяр. (2024). АЖИЛТНЫ ХАНДЛАГА БА АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ. Journal of Business and Innovation (Бизнес & Инноваци), 10(04), 179–197. https://doi.org/10.22353/jbai.2024100410