Journal of Business and Innovation
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation

Journal of Business & Innovation has been issued since 2015 by the School of Business, National University of Mongolia. The journal has an editorial board that involved prestigious scholars of the business sector of Mongolia, China and Macau. The journal publishes high quality research publications that qualify the scientific requirements and address theoretical and methodological issues of the emerging business challenges both global and local levels. ISSN is 2616-3845.

Business school, National University of Mongolia
en-US
Journal of Business and Innovation
2616-3845

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨӨРТӨӨ ХЭТ ИТГЭЛТЭЙ БАЙДЛЫН ГАЖУУДЛЫГ ОРШИН БАЙДАГ УУ?
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9640

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын хэт итгэлийн гажуудлыг шинжлэх бөгөөд судалгаагаар Вектор авторегрессийн (VAR) загвар ашиглан хэт итгэлийн гажуудлын үр нөлөө болон түүний үргэлжлэх хугацааг шинжлэхдээ зах зээлийн өгөөж, арилжааны хэмжээний хоорондын харилцаа, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад Монголын хөрөнгийн зах зээлд тооцдог ТОП-20 индексийн хүрээний хэт итгэлийн гажуудал тодорхой хэмжээгээр оршиж байгааг тогтоосон. Тухайлбал, хөрөнгө оруулагчид зах зээлийн өгөөжийн богино хугацааны өсөлтийг эерэг дохио гэж хүлээн авч, арилжааны идэвхээ нэмэгдүүлдэг боловч энэ нь эцэстээ тогтворгүй байдалд хүргэдэг. Судалгаагаар энэхүү нөлөө нь богино хугацаанд (ойролцоогоор 10 хоног) үргэлжилж, улмаар тогтворжиж байгааг харуулсан. Энэхүү судалгааны үр дүнгээр хөрөнгө оруулагчдын хэт итгэлийн гажуудлыг багасгаж, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд судалгааны өгөгдөл, үр дүнг ашиглах боломжтой гэж үзэж байна.

Х.Анхбилэг
Г.Дагвасүрэн
Д.Дашням
М.Батбилэг
П.Баянсан
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
4
22
10.22353/jbai.2024100401

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9642

Энэхүү судалгааны ажлаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох макро эдийн засгийн хүчин зүйлсийн харилцан хамаарлыг судлах зорилготой юм. Судалгаанд, макро эдийн засгийн хувьсагчдаар орлогын түвшин, банкны секторын хөгжил, санхүүгийн зуучлал, хөрвөх чадвар, инфляци, хувийн хөрөнгийн урсгал зэрэг хүчин зүйлсээр ARDL (1,2) загвар үнэлсэн.

С.Эрдэнийнбаясгалан
А.Энхбат
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
23
41
10.22353/jbai.2024100402

ТЭЭВРИЙН КОРИДОР БА ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9643

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсад гадаад дотоод тээвэрлэлттэй холбоотойгоор төмөр замын төв коридорын нөхцөл байдлыг судалж, түүнтэй уялдаатайгаар гаалийн шинэчлэлийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар авч үзсэн болно.

Н.Батнасан
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
42
68
10.22353/jbai.2024100403

USING THE VAR MODEL TO INVESTIGATE SOME OF THE ECONOMIC DRIVERS OF TOURISM IN MONGOLIA
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9644

This study uses VAR models to elucidate the ways in which economic factors from China, Russia, and South Korea impact Mongolia’s tourism demand. The VAR model, which uses impulse response analysis and variance decomposition to capture the dynamic temporal implications of economic indicators like GDP and exchange rates on visitor flows. The demand for travel in the Russian, South Korean, and Chinese markets is significantly correlated, and China’s significant contribution to Mongolia’s tourism industry is highlighted. The findings of our study indicate that risk management and regional cooperation might be among the expected outcomes. Additionally, this study offers data-driven policy recommendations meant to boost Mongolia’s tourist sector’s competitiveness internationally.

Da-Lai
Amarjargal.S
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
69
91
10.22353/jbai.2024100404

БАРУУН БҮСИЙН САНХҮҮГИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9645

Энэхүү судалгааны ажлаар орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэх нэгдсэн индексийн арга зүйг санал болгож, түүнд тулгуурлан баруун бүсийн аймгуудын санхүүгийн бие даасан байдлыг тодорхойллоо. Тус арга зүйн тооцоололд орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг тодорхойлох орлогын бие даасан байдал, татварын орлогын бие даасан байдал, татварын бус орлогын бие даасан байдал, санхүүгийн чадавх, хөрөнгийн зардлын харьцаа болон зардлын хараат байдал зэрэг 6 үзүүлэлтүүдийг ашиглан, тооцооллыг нийт 8 алхмаар хийж, холбогдох жингүүдийг олсноор нэгдсэн индексийг тооцох томъёоллыг гаргав.

Н.Батжаргал
Ч.Анхбаяр
Б.Болормаа
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
92
104
10.22353/jbai.2024100405

ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТААР САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9646

Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох нь компанийн засаглал, стратеги, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт болон санхүүгийн бодлогын нэн тэргүүний асуудал байдаг. Санхүүгийн эрсдэлийг тоон болон чанарын үнэлгээгээр тодорхойлж болох ба энэхүү судалгааны ажлаар эрсдэлд суурилсан аудитын чанарын үнэлгээг авч үзнэ. Тус чанарын үнэлгээ нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд тулгуурласан эрсдэлийн түвшинг тодорхойлох 163 асуултаас бүрдэнэ. Санал асуулгыг бид 10 салбарын нийт 55 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан авсан ба үр дүнд санхүүгийн тайлангийн 6-13 хувь нь эрсдэлийн түвшин өндөр, 3-11 хувь эрсдэлийн түвшин маш өндөр гэсэн ангилалд хамаарагдах магадлалтай байна. Эрсдэлд суурилсан аудитаар санхүүгийн эрсдэлийг тодорхойлоход дансны авлага, хуримтлагдсан ашиг эрсдэл дунд, бусад үзүүлэлтүүдийн хувьд эрсдэл бага байна.

Ч.Анхбаяр
Б.Очирсүх
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
105
124
10.22353/jbai.2024100406

КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9647

Энэхүү судалгаагаар үндэсний компаниудын дотоод аудитын чанарыг тодорхойлж, дотоод аудитын чанар компанийн ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Компанийн дотоод аудитын чанарыг 54 компанийн төлөөлөл бүхий дотоод аудит, хяналтын ажилтнууд болон мөн эдгээр компанийн дотоод аудитын бус ажилтнуудаас анкет асуулгын аргаар авсан. Дотоод аудитын ажилтнууд дотоод аудитын чанараа өндөр үнэлдэг ч, карьер хөгжлийн асуудал болон ажилтнуудын үнэлэмж, дэмждэг соёлд сэтгэл хангалуун бус байна. Дотоод аудитын чанарын үзүүлэлт ба компанийн ашигт ажиллагааны (ROA) хооронд эерэг хамааралтай буюу дотоод аудитын чанарын үзүүлэлт 1 нэгжээр өсөхөд компанийн ашигт ажиллагаа 1.7 нэгж хувиар нэмэгддэг гэсэн тооцоо нь зөвхөн дотоод аудитын хөгжлийг дэмжих үндэслэл төдийгүй, компаниудын улсын эдийн засгийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх арга зам болно гэдгийг харуулж байна.

Б.Балжинням
Д.Сувдаа
С.Батбилэг
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
125
147
10.22353/jbai.2024100407

ХЭРЭГЛЭГЧИЙН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХАНДАХ ХАНДЛАГА (Цахилгаан авто машины жишээн дээр)
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9648

Агаарын чанарыг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд дэлхий нийтээр бензин, дизель хөдөлгүүрт автомашинаас цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл рүү шилжиж байна. Өнгөрсөн онд дэлхий нийтээр цахилгаан авто машины борлуулалт 14 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт авто машины үйлдвэрлэлийн 18 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин Монгол улсын хувьд цахилгаан авто машины импорт жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч 2023 онд нийт импортолсон автомашины дөнгөж 0.5 хувийг эзэлж байна. Засгийн газрын зүгээс 2023 онд 1,400 байгаа цахилгаан авто машины тоог 2030 гэхэд 30,000 болгох зорилт тавьсан. Энэхүү судалгааны ажлын зорилго нь цахилгаан авто машиныг худалдан авах хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн. Судалгаанд 310 иргэнийг хамруулж, 9 таамаглал дэвшүүлэн SPSS 26.0 програмыг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн нөхцөл, хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөлөл зэрэг нь цахилгаан авто машин худалдан авах хандлагад эергээр нөлөөлдөг байна. Мөн худалдан авах хандлага нь хэрэглэгчийн худалдан авах эрмэлзэлд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд худалдан авах эрмэлзэл нь хүйсийн хувьд ялгаатай байдаг үр дүн гарсан. Харин үнэ, технологи, баталгаат хугацаа, цэнэглэх дэд бүтэц зэрэг нь худалдан авалтад эергээр нөлөөлдөг гэсэн таамаглал батлагдаагүй.

У.Энхжин
Г.Урандэлгэр
Ч.Батбаатар
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
148
163
10.22353/jbai.2024100408

СОШИАЛ МЕДИА НӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9649

Энэхүү судалгаа нь сошиал медиа нөлөөлөгчдийн хэрэглэгчдийн итгэлд хэрхэн нөлөөлж, улмаар худалдан авалтад хүргэж буй тодорхой хүчин зүйлсийг нарийвчлан судлахад чиглэсэн. Өмнөх судалгаанууд нөлөөлөгч маркетингийн өргөн хүрээний нөлөөг тодорхойлсон бол энэ судалгаа нь хэрэглэгчдийн итгэлийг бий болгоход нөлөөлж буй онцгой хүчин зүйлсийг (нийтэлж буй агуулга, харилцааны хэлбэр, мэргэжлийн мэдлэг, хувийн дүр төрх гэх мэт) гүнзгий судалж, худалдан авалтын зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхээр зорьсон. Судалгааны зорилгод хүрэхийн тулд Улаанбаатар хотод сошиал медиа ашиглан худалдан авалт хийсэн туршлагатай 311 оролцогчийг санамсаргүй түүврийн арга ашиглан судалгааг авч SPSS 27 программаар судалгааны үр дүнг боловсруулсан. Энэхүү судалгааны үр дүн маркетеруудад болон нөлөөлөгчийн маркетинг ашигладаг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгнө.

Ш.Мөнх-Эрдэнэ
Г.Урандэлгэр
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
164
178
10.22353/jbai.2024100409

АЖИЛТНЫ ХАНДЛАГА БА АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХООРОНДЫН ХАМААРАЛ
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/9650

Энэхүү судалгааны ажлаар үйлдвэрийн газрын ажилтнуудын ажилдаа хандах хандлага ба ажлын гүйцэтгэл(бүтээмж) хоорондын хамаарлыг судлан дүгнэж, шинжилгээний үр дүнд тулгуурлан санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны ажлын үр дүнгээс үзвэл ажилтнууд ажил таслалт, хоцролт, хулгайд сөрөг хандлагатай ба энэ нь хувь хүний зан төлөвт ихээхэн нөлөөлдөг байна. Мөн шинжилгээгээр хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны болон удирдах, инженер техникийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл хэвийн болон бусад ажилтнуудтай харьцуулахад доогуур, ажлын сэтгэл ханамж нэмэгдэх нь ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг, ажил таслалт нэмэгдвэл ажлын гүйцэтгэл буурдаг, соёлын болон ажлын нөхцөл байдлын хүчин зүйлс сайжрах нь ажилтны ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарлаа.

Х.Адъяацогт
Б.Уламбаяр
Copyright (c) 2025
2024-12-01
2024-12-01
10 04
179
197
10.22353/jbai.2024100410