Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

Author Guidelines

  1. Бизнес ба инноваци сэтгүүлд ирүүлэх өгүүлэл нь гарчиг, хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, дүгнэлт санал, ашигласан материалын жагсаалт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
  2. Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, онолын болон практик судалгаа, дүгнэлттэй, шинэлэг санааг дэвшүүлсэн байх ба урьд нь өөр сэтгүүлд хэвлэгдээгүй байна.
  3. Өгүүлэл нь Монгол, Орос, Англи хэл дээр бичигдэж болох ба үг үсэг, дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байна.
  4. Бизнес ба инноваци сэтгүүлд ирүүлэх өгүүллийг А4 бичгийн цаасанд тохируулан цахим хэлбэрээр ирүүлнэ. Бичгийн цаасны баруун, зүүн, дээд доод талаас тус бүр 20 мм-ийн зайтай бичигдсэн байна. Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай single байна. Өгүүллийн хэмжээ 10 - 15 нүүр хуудсанд багтсан байна.
  5. Өгүүллийн эхний нүүрт гарчиг, зохиогчийн овог нэр, хураангуй болон түлхүүр үгс байна. Хоёр дахь хуудаснаас өгүүллийг эхлүүлнэ.
  6. Өгүүлэл Монгол хэл дээр бичигдсэн бол өгүүллийн гарчиг, хураангуй, түлхүүр үгс зэргийг Англи хэл дээр хөрвүүлж гарчиг, хураангуй, түлхүүр үгс гэсэн дарааллаар байрлуулна. Хэрэв Орос ба Англи хэл дээр бичигдсэн бол өгүүллийн гарчиг, хураангуй, түлхүүр үгс зэргийг Монгол хэл дээр бичиж гарчиг, хураангуй, түлхүүр үгс гэсэн дарааллаар байрлуулна.
  7. Өгүүллийн гарчиг нь хуудсыг голлосон, Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 12, том үсгээр, тод хараар бичнэ. Гарчиг нь бүтээлийн агуулгыг илэрхийлэхүйцээр оновчтой томъёологдсон байх ёстой. Шаардлагатай нөхцөлд дэд гарчгийг нэмж болно.
  8. Өгүүллийн гарчигийн дор зохиогч бүрийн овог нэрийг бичих ба тухайн хуудасны хамгийн доод талд зохиогчийн ажиллаж буй байгууллага, E-mail хаяг, ORCID-ийн дугаарыг бичнэ.
  9. Харилцах хаяг. Холбоо барих зохиогчийн шуудангийн хаяг, утас (олон улсын кодыг оруулна), цахим шуудангийн хаяг
  10. Өгүүлэл нь олон зохиогчтой бол голлох зохиогчийг 1-рт, холбоо баригчийг 2-рт тус тус бичнэ.
  11. Зохиогчийн нэрийн дор хураангуйг байрлуулах ба өгүүллийн үндсэн үр дүн ба гол дүгнэлтүүдийг нэгтгэн, ажлын ач холбогдлыг илэрхийлэхүйц байна. Хураангуй нь товч тодорхой 4-5 өгүүлбэрт багтсан байвал зохино. Өгүүллийн үндсэн үр дүн ба гол дүгнэлтүүдийг нэгтгэн, ажлын ач холбогдлыг илэрхийлэхүйц хураангуйлсан бичвэр. Хураангуйд товчлол, эшлэл хийхээс зайлсхийнэ.
  12. Хураангуйн дараа түлхүүр үгийг байрлуулах ба түлхүүр үг нь 4-5 үгнээс илүүгүй байна. Хураангуй болон түлхүүр үгийг өгүүллийн нэг адил форматаар бичнэ. Түлхүүр үгэнд гарчигт орсон үгсийг давтаж оруулахаас зайлсхийнэ.
  13. Өгүүлэлд нэр томъёог товчлохгүй, бусад үгийн товчлолыг хамгийн эхэнд бичигдсэн бүтэн нэрийн ард хаалтанд бичиж цаашид давтагдах бол тухайн товчлолыг хэрэглэнэ.
  14. Талархал: Судалгааг хийж гүйцэтгэхэд тусалж дэмжсэн хүмүүс, санхүүжүүлсэн багууллага г.м.-д илэрхийлэх талархлын үгсийг орууж болно.
  15. Зураг болон хүснэгтийн гарчигийг тэдгээрийн дээд талд голлуулан зураг ба хүснэгтийн дугаарын ард цэг тавьсны дараа бичнэ. Зураг ба хүснэгтэн доторх мэдээллийг Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 11 дээр бичнэ. Зураг ба хүснэгтийг тус тусад нь дугаарлана.
  16. Зураг ба хүснэгтийн доод талд холбогдох эх сурвалжийг бичих ба Times New Roman үсгийн фонт, үсгийн хэмжээ 10 дээр бичнэ. Эх сурвалжийг зураг ба хүснэгтийн доод талд шинэ мөрний эхнээс бичнэ.
  17. Өгүүллийн бичвэрт эшлэлийг дараах байдлаар хийнэ:

Нэг зохиогч: Aoki (1990) эсвэл (Aoki, 1990);

Хоёр зохиогч: Beck and Woas (1993) эсвэл (Beck & Woas, 1993);

Хоёроос дээш зохиогч: Norton et al. (1993) эсвэл (Norton et al., 1993).

Нэг жилийн хугацаанд нэг зохиогчийн хэвлүүлсэн хоёр болон түүнээс дээш тооны бүтээлийг ялгаж эшлэхийн тулд жижиг үсгийг нэмэлтээр ашиглана, жишээлбэл: Thompson and Heck (2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002a, b). Бичвэрт олон бүтээлийн эшлэлийг он цагийн дарааллаар жагсааж бичнэ (цагаан толгойн дарааллаар бус) жишээлбэл: (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001).

Текстэд эшлэсэн бүх бүтээлийг зохиогчийн нэрний эхний үсгийн дарааллаар жагсааж оруулна. Эшлэлийн жагсаалтад хамтран зохиолчдын нэрсийг нэг бүрчлэн бичнэ.

Олон өгүүлэл бичсэн нэг зохиогчийн бүтээлийг он цагийн дарааллаар байрлуулна. Сэтгүүлийн нэрийг дэлгэрэнгүй хэлбэрээр нь бичих шаадлагатай. Түүнчлэн сэтгүүлийн дугаар боть(цуврал), өгүүллийн хуудсаны дугаар зэргийг бичнэ.

Ном зохиолын жагсаалтад эш татсан бүтээлүүдийг дараах форматаар бичнэ. Үүнд:

Wiklund, C. G., Kjellen, N. & Isakson, E. 1998. Mechanisms determining the spatial distribution of microtine predators on the Arctic tundra. Journal of Animal Ecology, 67: 91–98.

Dhaliwal, G. S. 1970. Impact of chemical control on honey bees. Pesticides (Bombay), 4(11): 17–19.

Cramp, S. & Simmons, K. E. L. 1980. The Birds of the Western Palearctic. Oxford University Press, Oxford, 356 pp.

Brothers, D. J. & Finnamore, A. T. 1993. Superfamily Vespoidea. In Goulet, H. & Huber, J. T. (eds.): Hymenoptera of the World: An Identification Guide to Families. Agriculture Canada, Ottawa, pp. 161–278.

 

  1. Зохиогчийн мэдүүлэг: Зохиогч/холбоо барих зохиогч нь сэтгүүлд хэвлүүлэхээр ирүүлсэн гар бичмэлийг өөрсдийн судалгааны үр дүнд тулгуурлан бичсэн, уг бүтээлийг урьд өмнө хэвлүүлж байгаагүй, хэвлүүлэхээр өөр сэтгүүлд илгээгээгүй, бусдын бүтээлийг зохих журмын дагуу ашигласан, бүх зохиогчид гар бичмэлийг сэтгүүлд илгээхийг зөвшөөрсөн, судалгааны ажил нь ёс зүйн болон хууль ёсны шаардлагад нийцсэн болохыг баталсан батламж захидлыг сэтгүүлийн редакцид ирүүлнэ.

Articles

Section default policy

Privacy Statement

The names and email addresses entered in this journal site will be used exclusively for the stated purposes of this journal and will not be made available for any other purpose or to any other party.