https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/issue/feed Journal of Business and Innovation 2024-09-04T14:47:29+08:00 Molomjamts Dorkhand molomjamts@num.edu.mn Open Journal Systems
Journal of Business & Innovation has been issued since 2015 by the School of Business, National University of Mongolia. The journal has an editorial board that involved prestigious scholars of the business sector of Mongolia, China, Russia and Macau. The journal publishes high quality research publications that qualify the scientific requirements and address theoretical and methodological issues of the emerging business challenges both global and local levels. ISSN is 2616-3845.
https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8900 ГАДААД ЭДИЙН ЗАСГААС ХАМААРАХ ХАМААРАЛ: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВЛӨРЛИЙГ ХЭМЖИХ НЬ 2024-09-04T12:56:24+08:00 Б.Энх-Амгалан enkhamgalan@num.edu.mn
Улс орон гадаад эдийн засагтай харилцахгүйгээр эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломжгүй юм. Гадаад эдийн засгийн харилцааг тодорхойлдог гол үзүүлэлт нь экспорт, импорт, гадаад зээл буюу өр, ажиллах хүчний мөнгөн гуйвуулга, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж үздэг.
Манай улс цар тахлыг харьцангуй хохирол багатай хурдан даван туулж хилээ эрт нээснээр гадаад худалдааны эрчмийг нэмэгдүүлж экспорт, импорт аль аль нь түүхэн дээд хэмжээнд хүртлээ өссөн. Гадаад мөнгөн гуйвуулга цар тахлаас хойш багассан бол гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад өрийн хэмжээ нэмэгджээ.
Энэ судалгааны ажилд гадаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан төвлөрөл ямар түвшинд байгааг Herfindahl-Hirschman Index (HHI)-ээр тодорхойлон харууллаа.
Судалгааны үр дүнгээс харвал HHI нь 2023 оны байдлаар 3046 гарсан нь төвлөрөл хэт өндөр байна гэсэн үг юм. Цаашид гадаад эдийн засгийн харилцааг тодорхойлж байгаа эдгээр 5 үзүүлэлтийг эдийн засагт гүйцэтгэх үүргээр нь харгалзан жигд оролцоотой байлгахад анхаарах шаардлагатай байна.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8901 МОНГОЛ ДАХЬ БОРДОО ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, КОМПОСТЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА 2024-09-04T13:02:57+08:00 М.Цолмон tsolmon.m@num.edu.mn М.Алтан-Од altanod.m@num.edu.mn
Монгол улсын хувьд хөрсний эрүүл ахуй, үржил шим гэх зэрэг асуудал зайлшгүй анхаарах ёстой зүйл болоод байна. Үүнд үнэмлэхүй хамаатай нэг зүйл бол төрөл бүрийн тариалалтад ашиглах бордооны сонголт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай асуудал юм. Нэн ялангуяа дэлхийн улс төр, эдийн засгийн хоригтой холбоотойгоор дэлхийн зах зээлд бордооны үнэ өссөөр байгаа өнөө үед Монголын тариаланчдын нэмэлт дарамтыг учруулсаар байна.
Иймд тариалалт, тэр дундаа хүлэмжийн болон өргөн хэрэглээний хүнсний тариалан, хот тохижилтод бордооны үүргийг гүйцэтгэхээс гадна урт хугацаанд хөрсний эрүүл ахуй, үржил шимд өндөр ач холбогдолтой компостын зах зээлийн боломж болон түүнд хандах хэрэглэгчдийн хандлагыг уг судалгаагаар нээн илрүүлэхийг зорилоо.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8902 ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСВИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ 2024-09-04T13:05:33+08:00 Т.Элдэв-Очир eldevochir@erdenetis.edu.mn Д.Моломжамц molomjamts0112@yahoo.co.jp Д.Отгонцэцэг otgontsetseg.d@erdenetis.edu.mn
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээнд аймгуудын төлөөлөл болгон Хангайн бүсийн 6 аймаг буюу Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгийг сонгон авч, эдгээр аймгуудын 2012 – 2021 он хүртэлх 10 жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүхий 60 хэмжээст балансын панел өгөгдлийг ашиглан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үр дүнг гаргасан болно.
Энэ судалгааны ажлаараа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг эконометрикийн стохастик загвар ашиглан тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорин Хангайн бүсийн Архангай, Баян-Хонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон гэсэн 6 аймгийн 2012-2021 хүртэлх 10 жилийн нийт 60 хэмжээст балансын панел өгөгдөлд тулгуурлан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээг (DEA – Data Envelopment Analysis – Өгөгдлийн дугтуйн шинжилгээ) буюу DEA загвар ашиглан тооцсон болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд Архангай аймгаас бусад аймгуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг муу, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр үр ашиг нь улам муудаж байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд өсгөж байгаа боловч энэхүү өсөлт нь аймаг, орон нутгийн хүн амын дундаж наслалт, боловсрол болон орлогын өсөлт буюу хүний хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8903 AN INVESTIGATION INTO CONSUMER PURCHASE INTENTIONS FOR ECO-FRIENDLY PRODUCTS: ANALYZING AGE AND GENDER DIFFERENCES 2024-09-04T13:07:42+08:00 Batbaatar Chuluunbaatar batbaatar_ch@num.edu.mn Ugtakhjargal Baldangombo2 ugtakhjargal@num.edu.mn
The main aim of this study is to investigate the factors that influence a consumer’s intention to purchase environmentally sustainable products, with particular attention to the interplay of age and gender demographics. Precisely, the study probes a spectrum of influences, including consumers’ attitudes, subjective norms, environmental knowlegde, eco-labeling, and willingness to pay a premium price for eco-conscious products. We examined the sources from which consumers learn about eco-friendly products and the elements that drive their green purchasing decisions. The study showed significant differences in consumer attitudes, environmental awareness and eco-labels by gender, while willingness to pay higher prices and willingness to purchase green products differed by age group. Among the 5 hypotheses proposed in the study, the hypothesis that environmental knowledge has a positive effect on the intention to purchase green products was rejected.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8904 MEME (МИЙМ) МАРКЕТИНГ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУДАЛДАН АВАХ ЭРМЭЛЗЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА: Z ҮЕИЙНХНИЙ ЖИШЭЭН ДЭЭР 2024-09-04T13:09:51+08:00 Г.Дөлгөөн dolgoongantomor30@gmail.com Г.Урандэлгэр urandelger@num.edu.mn
Мийм маркетинг нь сүүлийн үед эрчээ авч байгаа бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг татах үр дүнтэй стратеги болсон. Энэхүү судалгаа нь мийм маркетинг нь хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан. Судалгаанд монгол улсад оршин суугаа z үеийн 252 иргэн хамрагдсан ба асуулга хэлбэрээр авсан. Судалгааны үр дүнд мийм маркетингийг бүрдүүлдэг таван хүчин зүйл нь бүгд хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзэлд эерэгээр нөлөөлдөг болох нь харагдсан. Энэхүү судалгааны ажил нь Z үеийн хэрэглэгчдийн анхаарал, худалдан авах эрмэлзлийг бий болгохын тулд тренд болж буй болон энтертайнмэт хэлбэрийн мийм контент бүтээхийн чухлыг онцолсон. Судалгааны үр дүнд үндэслэн мийм маркетинг хийдэг болон хийх гэж буй аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан зөвлөмжийг өгсөн.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8905 ANALYZING WORK VALUES OF GENERATION Z: IMPLICATIONS ON JOB RETENTION 2024-09-04T13:11:54+08:00 Khaliunaa Dashdondog dkhaliunaa@gmail.com
The scarcity of a youthful workforce in Mongolia has become a pressing issue, highlighting the need for a detailed understanding of the work values of Generation Z (Gen Z). Despite the importance of this demographic, there is a notable lack of research focused specifically on the work values of Gen Z within the Mongolian context. Addressing this gap, this study uses a qualitative approach to explore the factors that influence Gen Z’s job tenure and their reasons for leaving employment. By engaging with Gen Z employees across various sectors, this research provides an in-depth examination of their work values, uncovering key motivations that drive their employment decisions. Our findings reveal that Gen Z’s place more importance on intrinsic and altruistic values, such as personal growth and societal contribution etc., rather than extrinsic factors like salary or reputation. Furthermore, a preference for collaborative and flexible work environments was also evident, suggesting that traditional hierarchical organizational structures are less appealing to this cohort. This study contributes to the broader discourse on generational shifts in work values and their impact on organizational management, specifically within the rapidly evolving socio-economic landscape of Mongolia.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8906 МАШИН СУРГАЛТЫН ЗАРИМ АРГААР КРЕДИТ СКОРИНГИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ: ББСБ-ЫН ЖИШЭЭН ДЭЭР 2024-09-04T13:14:51+08:00 Б.Оюундарь oyundari.b@num.edu.mn Д.Баянжаргал bayanjargal@num.edu.mn Ё.Чимэдцогзол chimedtsogzolyo@num.edu.mn М.Амарбаясгалан amarbayasgalan.m@num.edu.mn
Кредит скорингийн шинжилгээ нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зээлдэгчдэд эрсдэлгүй буюу хамгийн бага эрсдэлтэй зээл олгоход тусалдаг. Энэхүү ажлаар зээл олгох шийдвэр гаргахад эрсдэл багатай байх кредит скорингийн загвар боловсруулахыг зорьсон. Сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүнгээс харахад машин сургалтын аргууд түүн дотроо холимог сургалтын /ensemble learning/ аргаар боловсруулсан загварууд энэ салбарт тэргүүлэх байр суурь эзэлж байна.. Бид энэхүү судалгааны ажлаараа А банк бус санхүүгийн байгууллагын 1650 зээлдэгчийн ерөнхий мэдээлэл болон зээлийн түүхийнөгөгдлийг ашиглан холимог сургалтын хоёр /XGBoost, Catboost/ алгоритмаар кредит скорингийн загвар боловсруулж, харьцуулах оролдлого хийсэн. Судалгааны ажлын үр дүнгээс харахад XGBoost алгоритм ашиглан боловсруулсан загварын үр дүн алдааны матриц (confusion matrix), нарийвчлал 0.93% (accuracy), percision, recall, f1-score, ROC муруй зэрэг үзүүлэлтүүд хүлээн зөвшөөрөгдөхүйц гарсан. Цаашид энэхүү боловсруулсан загварыг улам сайжруулахын тулд зарим нэмэлт мэдээлэл оруулах хэлбэрээр хувьсагчийн тоог нэмэгдүүлж, турших шаардлагатай.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/8907 ЦАХИМ МӨНГӨНИЙ ТАТВАРЫН БҮРТГЭЛИЙН АСУУДЛУУД 2024-09-04T13:18:42+08:00 Н.Дамдиндорж damdindorj1230@gmail.com Э.Ундармаа undarmaa.e@num.edu.mn Л.Хишигбаяр khishigbayar.lkh@gmail.com
Цахим мөнгө буюу криптовалют (David Chaum, 1983)1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash (David Chaum, 1989) гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin (Satoshi Nakamoto, 2009) гэх криптовалютын үүссэнээр арав гаруй жилийн дотор 1.2 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 50 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, татварыг ямар арга замаар ногдуулах талаар судлахыг зорьсон. Одоогоор дэлхийн бусад улс орнууд болон манай улсын татварын хууль эрх зүйн орчинд шууд хамаарах хууль байхгүй боловч боломжит арга замыг санал болгохоор зорьлоо. Судлаач бидний судалгаа нь цахим мөнгийг эзэмшиж байгаа талын татварын асуудлыг судлах ба хөрөнгийн татварыг ногдуулах боломжтой гэсэн төсөөлөлтэй байна.
2024-09-04T00:00:00+08:00 Copyright (c) 2024