СОШИАЛ МЕДИА НӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Authors

  • Ш.Мөнх-Эрдэнэ МУИС, Бизнесийн сургууль
  • Г.Урандэлгэр МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100409

Keywords:

Нөлөөлөгчийн маркетинг, итгэл, худалдан авах шийдвэр гаргалт

Abstract

Энэхүү судалгаа нь сошиал медиа нөлөөлөгчдийн хэрэглэгчдийн итгэлд хэрхэн нөлөөлж, улмаар худалдан авалтад хүргэж буй тодорхой хүчин зүйлсийг нарийвчлан судлахад чиглэсэн. Өмнөх судалгаанууд нөлөөлөгч маркетингийн өргөн хүрээний нөлөөг тодорхойлсон бол энэ судалгаа нь хэрэглэгчдийн итгэлийг бий болгоход нөлөөлж буй онцгой хүчин зүйлсийг (нийтэлж буй агуулга, харилцааны хэлбэр, мэргэжлийн мэдлэг, хувийн дүр төрх гэх мэт) гүнзгий судалж, худалдан авалтын зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхээр зорьсон. Судалгааны зорилгод хүрэхийн тулд Улаанбаатар хотод сошиал медиа ашиглан худалдан авалт хийсэн туршлагатай 311 оролцогчийг санамсаргүй түүврийн арга ашиглан судалгааг авч SPSS 27 программаар судалгааны үр дүнг боловсруулсан. Энэхүү судалгааны үр дүн маркетеруудад болон нөлөөлөгчийн маркетинг ашигладаг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгнө.

Downloads

Downloads

Published

2024-12-01

How to Cite

Ш.Мөнх-Эрдэнэ, & Г.Урандэлгэр. (2024). СОШИАЛ МЕДИА НӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 10(04), 164–178. https://doi.org/10.22353/jbai.2024100409