ХЭРЭГЛЭГЧИЙН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХАНДАХ ХАНДЛАГА (Цахилгаан авто машины жишээн дээр)
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100408Keywords:
цахилгаан машин, хэрэглэгчийн хандлага, худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлсAbstract
Агаарын чанарыг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд дэлхий нийтээр бензин, дизель хөдөлгүүрт автомашинаас цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл рүү шилжиж байна. Өнгөрсөн онд дэлхий нийтээр цахилгаан авто машины борлуулалт 14 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт авто машины үйлдвэрлэлийн 18 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин Монгол улсын хувьд цахилгаан авто машины импорт жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч 2023 онд нийт импортолсон автомашины дөнгөж 0.5 хувийг эзэлж байна. Засгийн газрын зүгээс 2023 онд 1,400 байгаа цахилгаан авто машины тоог 2030 гэхэд 30,000 болгох зорилт тавьсан. Энэхүү судалгааны ажлын зорилго нь цахилгаан авто машиныг худалдан авах хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн. Судалгаанд 310 иргэнийг хамруулж, 9 таамаглал дэвшүүлэн SPSS 26.0 програмыг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн нөхцөл, хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөлөл зэрэг нь цахилгаан авто машин худалдан авах хандлагад эергээр нөлөөлдөг байна. Мөн худалдан авах хандлага нь хэрэглэгчийн худалдан авах эрмэлзэлд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд худалдан авах эрмэлзэл нь хүйсийн хувьд ялгаатай байдаг үр дүн гарсан. Харин үнэ, технологи, баталгаат хугацаа, цэнэглэх дэд бүтэц зэрэг нь худалдан авалтад эергээр нөлөөлдөг гэсэн таамаглал батлагдаагүй.