КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Б.Балжинням МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Сувдаа МУИС, Бизнесийн сургууль
  • С.Батбилэг МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электрониксийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100407

Keywords:

Дотоод хяналт, Агентын онол, Дотоод аудитын чанарын үнэлгээ, хөрөнгийн өгөөж (ROA)

Abstract

Энэхүү судалгаагаар үндэсний компаниудын дотоод аудитын чанарыг тодорхойлж, дотоод аудитын чанар компанийн ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Компанийн дотоод аудитын чанарыг 54 компанийн төлөөлөл бүхий дотоод аудит, хяналтын ажилтнууд болон мөн эдгээр компанийн дотоод аудитын бус ажилтнуудаас анкет асуулгын аргаар авсан. Дотоод аудитын ажилтнууд дотоод аудитын чанараа өндөр үнэлдэг ч, карьер хөгжлийн асуудал болон ажилтнуудын үнэлэмж, дэмждэг соёлд сэтгэл хангалуун бус байна. Дотоод аудитын чанарын үзүүлэлт ба компанийн ашигт ажиллагааны (ROA) хооронд эерэг хамааралтай буюу дотоод аудитын чанарын үзүүлэлт 1 нэгжээр өсөхөд компанийн ашигт ажиллагаа 1.7 нэгж хувиар нэмэгддэг гэсэн тооцоо нь зөвхөн дотоод аудитын хөгжлийг дэмжих үндэслэл төдийгүй, компаниудын улсын эдийн засгийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх арга зам болно гэдгийг харуулж байна.

Downloads

Downloads

Published

2024-12-01

How to Cite

Б.Балжинням, Д.Сувдаа, & С.Батбилэг. (2024). КОМПАНИЙН АШИГТ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ. Journal of Business and Innovation, 10(04), 125–147. https://doi.org/10.22353/jbai.2024100407