ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТААР САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100406Keywords:
Аудитын онолууд, эрсдэлийн үнэлгээний арга зүй, эрсдэлийн түвшинAbstract
Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох нь компанийн засаглал, стратеги, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт болон санхүүгийн бодлогын нэн тэргүүний асуудал байдаг. Санхүүгийн эрсдэлийг тоон болон чанарын үнэлгээгээр тодорхойлж болох ба энэхүү судалгааны ажлаар эрсдэлд суурилсан аудитын чанарын үнэлгээг авч үзнэ. Тус чанарын үнэлгээ нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд тулгуурласан эрсдэлийн түвшинг тодорхойлох 163 асуултаас бүрдэнэ. Санал асуулгыг бид 10 салбарын нийт 55 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан авсан ба үр дүнд санхүүгийн тайлангийн 6-13 хувь нь эрсдэлийн түвшин өндөр, 3-11 хувь эрсдэлийн түвшин маш өндөр гэсэн ангилалд хамаарагдах магадлалтай байна. Эрсдэлд суурилсан аудитаар санхүүгийн эрсдэлийг тодорхойлоход дансны авлага, хуримтлагдсан ашиг эрсдэл дунд, бусад үзүүлэлтүүдийн хувьд эрсдэл бага байна.
