МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨӨРТӨӨ ХЭТ ИТГЭЛТЭЙ БАЙДЛЫН ГАЖУУДЛЫГ ОРШИН БАЙДАГ УУ?

Authors

  • Х.Анхбилэг МУИС, Бизнесийн сургууль
  • Г.Дагвасүрэн МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Дашням МУИС, Бизнесийн сургууль
  • М.Батбилэг МУИС, Бизнесийн сургууль
  • П.Баянсан МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100401

Keywords:

Хөрөнгө оруулагч, хэт итгэх гажуудал, вектор авторегресс, хөрөнгийн зах зээл

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын хэт итгэлийн гажуудлыг шинжлэх бөгөөд судалгаагаар Вектор авторегрессийн (VAR) загвар ашиглан хэт итгэлийн гажуудлын үр нөлөө болон түүний үргэлжлэх хугацааг шинжлэхдээ зах зээлийн өгөөж, арилжааны хэмжээний хоорондын харилцаа, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад Монголын хөрөнгийн зах зээлд тооцдог ТОП-20 индексийн хүрээний хэт итгэлийн гажуудал тодорхой хэмжээгээр оршиж байгааг тогтоосон. Тухайлбал, хөрөнгө оруулагчид зах зээлийн өгөөжийн богино хугацааны өсөлтийг эерэг дохио гэж хүлээн авч, арилжааны идэвхээ нэмэгдүүлдэг боловч энэ нь эцэстээ тогтворгүй байдалд хүргэдэг. Судалгаагаар энэхүү нөлөө нь богино хугацаанд (ойролцоогоор 10 хоног) үргэлжилж, улмаар тогтворжиж байгааг харуулсан. Энэхүү судалгааны үр дүнгээр хөрөнгө оруулагчдын хэт итгэлийн гажуудлыг багасгаж, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд судалгааны өгөгдөл, үр дүнг ашиглах боломжтой гэж үзэж байна.

Downloads

Downloads

Published

2024-12-01

How to Cite

Х.Анхбилэг, Г.Дагвасүрэн, Д.Дашням, М.Батбилэг, & П.Баянсан. (2024). МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨӨРТӨӨ ХЭТ ИТГЭЛТЭЙ БАЙДЛЫН ГАЖУУДЛЫГ ОРШИН БАЙДАГ УУ?. Journal of Business and Innovation, 10(04), 4–22. https://doi.org/10.22353/jbai.2024100401