Уул уурхай давамгайлсан эдийн засгийн салбар хоорондын балансын загварын хувилбарыг боловсруулах нь
Keywords:
Салбар хоорондын баланс, MIM загвар, RAS аргаAbstract
Макро эдийн засгийн нэг чухал загвар
болох салбар хоорондын балансын
загварын талаар олон улсын болон монгол
орны туршлагыг авч судлав. Сүүлийн жилүүдэд
салбар хоорондын балансын талаар судалгаа,
шинжилгээний ажил идэвхиж, манайд 2005,
2010 оны баланс зохиогдсон байна. Салбар
хоорондын балансыг ашиглан экспорт,
импорт, эцсийн бүтээгдэхүүн, нэмэгдсэн өртөг
зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлт нь салбарын
нийт бүтээгдэхүүн болон үнийн түвшинд хэрхэн
нөлөөлж байгааг тооцох арга зүйн асуудлыг
судалсан. Мөн салбар хоорондын балансын
загварын нэгэн хувилбарыг боловсруулах
зорилт дэвшүүлж Mongolian interindustry
model буюу хураангуйгаар MIM загвар
боловсруулав.
