ЦАХИМ МӨНГӨНИЙ ТАТВАРЫН БҮРТГЭЛИЙН АСУУДЛУУД
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100308Keywords:
цахим мөнгө, татвар ногдуулалт, хөрөнгийн татварAbstract
Цахим мөнгө буюу криптовалют (David Chaum, 1983)1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash (David Chaum, 1989) гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin (Satoshi Nakamoto, 2009) гэх криптовалютын үүссэнээр арав гаруй жилийн дотор 1.2 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 50 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, татварыг ямар арга замаар ногдуулах талаар судлахыг зорьсон. Одоогоор дэлхийн бусад улс орнууд болон манай улсын татварын хууль эрх зүйн орчинд шууд хамаарах хууль байхгүй боловч боломжит арга замыг санал болгохоор зорьлоо. Судлаач бидний судалгаа нь цахим мөнгийг эзэмшиж байгаа талын татварын асуудлыг судлах ба хөрөнгийн татварыг ногдуулах боломжтой гэсэн төсөөлөлтэй байна.