ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСВИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ

Authors

  • Т.Элдэв-Очир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль
  • Д.Отгонцэцэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100303

Keywords:

Өгөгдлийн дугтуйн шинжилгээ, дундаж насжилт, орлогын өсөлт

Abstract

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээнд аймгуудын төлөөлөл болгон Хангайн бүсийн 6 аймаг буюу Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймгийг сонгон авч, эдгээр аймгуудын 2012 – 2021 он хүртэлх 10 жилийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүхий 60 хэмжээст балансын панел өгөгдлийг ашиглан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үр дүнг гаргасан болно.
Энэ судалгааны ажлаараа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг эконометрикийн стохастик загвар ашиглан тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгөхийг зорин Хангайн бүсийн Архангай, Баян-Хонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон гэсэн 6 аймгийн 2012-2021 хүртэлх 10 жилийн нийт 60 хэмжээст балансын панел өгөгдөлд тулгуурлан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээг (DEA – Data Envelopment Analysis – Өгөгдлийн дугтуйн шинжилгээ) буюу DEA загвар ашиглан тооцсон болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд Архангай аймгаас бусад аймгуудын хувьд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг муу, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхийн хэрээр үр ашиг нь улам муудаж байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд өсгөж байгаа боловч энэхүү өсөлт нь аймаг, орон нутгийн хүн амын дундаж наслалт, боловсрол болон орлогын өсөлт буюу хүний хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-04

How to Cite

Т.Элдэв-Очир, Д.Моломжамц, & Д.Отгонцэцэг. (2024). ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСВИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ. Journal of Business and Innovation, 10(3), 33–47. https://doi.org/10.22353/jbai.2024100303