МОНГОЛ ДАХЬ БОРДОО ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, КОМПОСТЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100302Keywords:
газар тариалан, цэцэрлэгжүүлэлт, жимс, хүнсний ногоо, хөрс, бордоо, компост, бичил тэжээл, макро шим тэжээлAbstract
Монгол улсын хувьд хөрсний эрүүл ахуй, үржил шим гэх зэрэг асуудал зайлшгүй анхаарах ёстой зүйл болоод байна. Үүнд үнэмлэхүй хамаатай нэг зүйл бол төрөл бүрийн тариалалтад ашиглах бордооны сонголт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай асуудал юм. Нэн ялангуяа дэлхийн улс төр, эдийн засгийн хоригтой холбоотойгоор дэлхийн зах зээлд бордооны үнэ өссөөр байгаа өнөө үед Монголын тариаланчдын нэмэлт дарамтыг учруулсаар байна.
Иймд тариалалт, тэр дундаа хүлэмжийн болон өргөн хэрэглээний хүнсний тариалан, хот тохижилтод бордооны үүргийг гүйцэтгэхээс гадна урт хугацаанд хөрсний эрүүл ахуй, үржил шимд өндөр ач холбогдолтой компостын зах зээлийн боломж болон түүнд хандах хэрэглэгчдийн хандлагыг уг судалгаагаар нээн илрүүлэхийг зорилоо.